ГССҮТ
10:00-15:00 цагm: ГССҮТ-ийн хагалгааны тасгийнхан мэс заслын үед хэрэглэгддэг багаж, хэрэгслүүдээ олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулна.
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт: Сэлэнгэ аймгийн Шаамар сум дараагийн Хонгор болох аюул нүүрлээд байна. Тус сумын Засаг дарга М.Баярбаатар хууль бусаар хайрга их хэмжээгээр олборлосон нь тогтоогдож, их хэмжээний хог өнгөний усанд оруулснаар сумын төвийн иргэдийн тал хувь нь суурь өвчтэй болох эхлэл тавигдаж байгаа талаар ИТХ-ын төлөөлөгчид, иргэд баримт дэлгэж мэдээлэл хийнэ.
МН мэдээллийн төв
11.00 цагт Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс 5000 гаруй охид нэгдэж бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэх талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монголын дотоод аудиторуудын институтээс “Хяналт тавьж, хариуцлага тооцдогг үй ухаалаг бус төрийн эрсдэл үүд үргэлжилсээр...” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт “Цагаан сар”-ын баяраар монголчуудын хүнсний хэрэглээ огцом нэмэгддэгтэй холбогдуулж ШӨХТГ, ЭМЯ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Их Монголын иргэн” ТББ, “Өглөө.мн” сайт хамтран “Цагаан сар-Эрүүл хүнс” онлайн санал асуулга явуулах болжээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.
Спортын төв ордон
11:30 цагт: Спортын “Оюутны спорт, Универсиад наадам” номын баяр, танилцуулга болно. Энэхүү номын зохиогчоор доктор Доржсүрэнгийн Жаргалсайхан, ерөнхий редактор нь МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан нар ажиллаж бүтээсэн юм.
“Эко бус” ХХК-ийн байр
11:00 цагт: Монголын анхны автобусны үйлдвэр нээлтээ хийнэ. Нээлтийн үйл ажиллагаа 1 хорооллын "Номин" хотхонд байрлах “Эко бус” ХХК-ийн байранд болно.
Blue Mon
18:00 цагт: Гэрэл зурагчин Б.Баярын “МИНИЙ СЭТГЭГДЭЛ” гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн нээгдэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!