Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийн хүрээнд одоогийн байдлаар хоёр байршилд тохижилтын ажил дуусах шатандаа үргэлжилж байна.
Тодруулбал
Мөн 17 байршилд тоног төхөөрөмж бүрэн суурилуулсан бөгөөд нэмэлтээр есөн байршилд тоног төхөөрөмж суурилуулж байгаа юм.
Тохижилтын ажил дууссаны дараа уг төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан “Эн Ти Би” ХХК болон “ГрейпСити Монгол” ХХК-ийн түншлэл нь дараах ажлуудыг хийх юм.
Тухайлбал
Авто зогсоолуудад ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж нэгдсэн удирдлагад оруулснаар зогсоолын машин орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хянаж, орлогыг бодитоор төвлөрүүлэх боломж бүрдэх юм. Ийнхүү авто замын санд төвлөрүүлэх орлого төсөл хэрэгжиж эхэлснээс хойших эхний гурван жилд 1-2 дахин, дараагийн таван жилд 3-4 дахин өсөх тооцоолол гарсан.
Төслийн талаар "Улаанбаатар хотын хөгжлийн корпорац" ХК-ийн Төслийн удирдагч Б.Загдсамбар “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1,801 байршилд 113,356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минутыг зарцуулдаг байна.
Иймд уг төслийн хүрээнд төвийн зургаан дүүргийн 50 байршилд нийт 2,400 автомашины зогсоол барина. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд мод тарих, камержуулалтын систем суурилуулах, цахилгаан автомашины цэнэглэгч станцыг байрлуулах зэрэг ажлыг үе шаттай хийх юм” гэв.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!