Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №39

A.Жаргал
2016 оны 8 сарын 28
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
“D” ангиллын жолоодох эрхийн үнэмлэх авах насны доод хязгаар хэд вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.3-д "D" ангиллын тээврийн хэрэгслийг 21-ээс дээш насны хүн жолоодно гэж заасан. Хариу:2
1. 18 нас
2. 21 нас
2
Жолооч цуваанд яваа тээврийн хэрэгслийн дундуур орж хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2.7.з-д зааснаар жолооч цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн дундуур нэвтрэн гарах, тэдний хооронд байр эзлэхийг хориглоно.Хариу: 3
1. Зорчих хэсэг гурваас ихгүй эгнээтэй бол зөвшөөрнө
2. Цуваа цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол зөвшөөрнө
3. Хориглоно
3
Тэмдгийн үйлчлэх хүрээ хаана хүртэл хүчинтэй байх вэ?
"Түр зогсох хориотой" 2.27 тэмдгийн үйлчлэх хүрээ нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. Хариу: 3
1. Эхний гарц хүртэл
2. Эхний явган хүний гарц хүртэл
3. Эхний уулзвар хүртэл
4
Аль тэмдэг хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсгийг мэдээлэх вэ?
"Нэг чигийн хөдөлгөөн" 5.7 тэмдэг нь хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсгийг мэдээлнэ. Хариу- 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн Б, В
4. Зөвхөн А, В
5
Аль тээврийн хэрэгслийн жолооч тэмдгийн заалтыг зөрчиж зогссон бэ?
"Тээврийн хэрэгслийн зогсоолд тавих хэлбэр" 6.6.в тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоциклыг зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний зам дээр тэмдэгт дүрсэлсэн хэлбэрээр зогсоохыг заана. Иймд ачааны автомашин зөрчил гаргаж зогссон байна. Хариу: 1
1. Зөвхөн ачааны автомашин
2. Мотоцикл ба ачааны автомашин
3. Бүх тээврийн хэрэгсэл зөрчөөгүй
6
Аль тэмдэг тавигдсан замыг “Гол зам”-д тооцох вэ?
"Гол зам" 3.1 тэмдэг, "Туслах зам нийлнэ" 3.3.в тэмдэг тавигдсан зам нь гол замд тооцогдоно. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн А, В
4. Бүгд
7
Зурагт үзүүлсэн тэмдэглэлийг давахыг зөвшөөрөх үү?
7.1 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хасвралтын 25-д зааснаар давахыг хориглоно. Хариу: 4
1. Буцаж эргэхийн тулд зөвшөөрнө
2. Гүйцэж түрүүлэхийн тулд зөвшөөрнө
3. Суурингийн гаднах замд зөвшөөрнө
4. Хориглоно
8
Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрэл нь ажиллахгүй тээврийн хэрэгслийг зогсоосон бол аль тэмдгийг тавьж анхааруулах вэ?
МУ-ын ЗХД-ийн 6.3.в-д зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг хэрэглэнэ.Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
9
Аль сумны дагуу баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.11-д зааснаар баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ. Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
10
Аль сумны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх вэ?
"Тойрох хөдөлгөөн" 4.3 тэмдэг нь уулзварыг сумны дагуу тойрон нэвтэрч гарах хөдөлгөөний чигийг заана. Иймд Б сумны дагуу хөдөлгөөнийг хориглоно. Хариу: 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн А, Б
11
Энэ тохиолдолд ердийн хөсгийг гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 8.3-д зааснаар хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Ердийн хөсөг цагт 30 км-ээс бага хурдтай явж байвал зөвшөөрнө
12
Тракторыг гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.г-д зааснаар төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Төмөр замын гармаас 100 метрээс өмнө гүйцэж түрүүлэх үйлдлийг дуусгах бол зөвшөөрнө
3. Хориглоно
13
Замын аль хэсэгт түр зогсохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.1 -д зааснаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. "Үйлчлэх хүрээ" 6.2.в тэмдэг нь "Түр зогсох хориотой" 2.27 тэмдгийн үйлчлэх хүрээг заана. Иймд А, Б хэсэгт түр зогсохыг зөвшөөрнө. Хариу - 2
1. Зөвхөн Б
2. Зөвхөн А, Б
3. Зөвхөн А, В
4. Бүгд
14
Та буцаж эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 12.6-д зааснаар зохицуулагчийн дохиогоор буцаж эргэхдээ зүүн гар талын замаас баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 2.
1. Уулзварыг түрүүлж нэвтэрнэ
2. Суудлын автомашинд зам тавьж өгнө
15
Та уулзварт баруун гар тийш эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та түрүүлж нэвтэрнэ. Хариу - 2.
1. Зам тавьж өгнө
2. Түрүүлж нэвтэрнэ
16
Төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн жолооч гармыг чөлөөлөх боломжгүй бол дуут дохиог хэрхэн өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 14.6-д зааснаар төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн жолооч гармыг чөлөөлөх боломжгүй бол дуут дохиог нэг урт, гурван богино хэмнэлээр өгнө. Хариу: 2
1. Гурван урт нэг богино хэмнэлээр
2. Нэг урт гурван богино хэмнэлээр
17
Та тууш замд түр зогсох бол:
"Амрах газар" 5.44 тэмдэг нь "Обьект хүртэлх зай" 6.1.а тэмдэгтэй хамт тавигдсанаар 300 метрийн цаана амрах газар байгааг мэдээлнэ. Хариу: 1
1. 300 метр яваад амрах газар зогсоно
2. Зорчих хэсгийг чөлөөлөөд хөвөөн дээр зогсоно
3. Зорчих хэсгийн захад зогсохыг зөвшөөрнө
18
Мотоциклын овроос илүү гарсан ачаа тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 22.8-д мотоциклоор түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно гэж заасан. Хариу - 3
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гараагүй бол зөвшөөрнө
19
Өтгөн, манан будантай үед өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл жолоочид ямар зайд харагдах вэ?
Өтгөн манан будантай үед өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл нь бодит байдлаас хол зайд байгаа юм шиг харагдана. Хариу: 1
1. Бодит байдлаас хол
2. Бодит байдлаас ойр
3. Бодит байдалтай нийцэж
20
Хялгасан судасны цус алдалтыг яаж тогтоох вэ?
Хялгасан судасны цус алдалтыг шархыг ариутгаж ариутгасан боолт хийнэ. Хариу - 2
1. Шархан дээр даралттай боолт хийнэ
2. Шархыг ариутгаж, ариутгасан боолт хийнэ

Түр хүлээнэ үү...