Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэхийг шийдэх нууц санал хураалтын явц болон дүнг танилцуулах үеийн фото сурвалжилгыг хүргэж байна.
Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хууль дахь итгэл хүлээлгэх тухай заалтыг амь оруулж, парламентаар хэлэлцүүлж, шийдвэр гаргах санал хураалтад сөрөг хүчин болох Ардчилсан Нам танхимыг орхин гарсан зэрэг сонирхолтой үйл явц Монголын улс төрд өрнөлөө.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх санал хураалтыг нууцаар явуулах горимын саналыг Ж.Бат-Эрдэнэ гаргаж, тооллогын комиссын даргаар М.Нарантуяа Нара гишүүн сонгогдсон. Тийнхүү АН-ын бүлгийн гишүүдээс бусад буюу МАН, ХҮН, ИЗНН, ҮЭ-ийн 82 гишүүн санал хураалтад оролцож, 44:38 харьцаагаар санал өгснөөр парламент Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхгүй хэмээн шийдвэрлэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!