Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар биенналь" урлагийн наадмын үеэр 15 байршилд үйл ажиллагаа болон олон улсын үзэсгэлэнгүүд гарна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Монголын урлагийн зөвлөл нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран "Улаанбаатар биенналь" урлагийн наадмыг энэ сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Biennale гэдэг нь соёл, урлагийн томоохон үзэсгэлэн, наадам зэргийг хоёр жил тутам зохион байгуулахыг хэлнэ. 

Тус наадам нь нийслэл Улаанбаатар хотыг бусад дэлхийн томоохон хотуудын адил урлагийн том наадмаар дамжуулан олон улсад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээлч хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх зорилготой аж. 

"Улаанбаатар биенналь"-н хүрээнд гол үзэсгэлэнгээс гадна 13 олон улсын үзэсгэлэнгээс гадна дараах үйл явдлууд болно. 

  • “Нээлттэй орон зай” уран бүтээлчдийн чуулган 2025 оны 6-р сарын 9, 10-ны өдрүүдэд Монголын Уран Зургийн Галерейд болно. Уг чуулганаар куратор, уран бүтээлчдийн уулзалт, сургалтыг олон нийтэд нээлттэй зохион байгуулна.
  • Гар урлал ба ардын урлаг, дизайн урлаг, кино урлаг, хоолны урлаг, уран зохиол, медиа урлаг, хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 08-15-ны өдрүүдэд асар майхан гаргаж, олон нийтэд үйл ажиллагаа явуулахаар болжээ. 
  • Хүүхдийн боловсролын хөтөлбөрийг Kids Museum Program Mongolia -тай хамтран 2025 оны 6-р сарын 7-17-ны хооронд нийслэлийн 9 дүүргийн соёлын ордон, Монголын Уран Зургийн Галерей, Чингис хаан үндэсний музей, Байгалийн Түүхийн Музей болон Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тус тус зохион байгуулах юм байна. 
ҮЗЭСГЭЛЭНГҮҮД: 
https://www.facebook.com/reel/1646656615832374

“Сарны дор, тэнгэрийн хаяанд” ерөнхий үзэсгэлэн 

Улаанбаатар биенналийн ерөнхий үзэсгэлэн нь Монголын Уран Зургийн Галерейд 6-р сарын 06-20-ны хооронд зохион байгуулагдах ба дүрслэх урлаг, дуу хөгжим, дизайны урлагийг хослуулан уг үзэсгэлэнгийн ерөнхий сэдэв нь газар нутаг, эх орон болон гэр, хамтын амьдралын тухай юм байна. 

зураг
 

БНСУ-ын уран бүтээлч И Намын “Тал нутгийн гэрэл” үзэсгэлэн: 6-р сарын 8-20-ны хооронд Чингис хаан Үндэсний музейд

зураг
 

“Хувьсахуй — Дизайны амьд хэмнэл” үзэсгэлэн: 6-р сарын 10-20-ны хооронд A SPACE-д 

зураг
 

БНСУ-ын уран бүтээлч Ён Бюн Хакын “Дурсамжийн гэрч” үзэсгэлэн: 6-р сарын 13-20-ны хооронд “Улаан гэр” галерейд

зураг
 

Х.Сүрэнгийн “Дурсамжаар бүтээв” төгсгөлийн бүлэг үзэсгэлэн: 6-р сарын 16-25-ны хооронд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

зураг
 

Б.Батчимэгийн “Хувирал” үзэсгэлэн: 6-р сарын 7-20-ны хооронд Ойр арт хаб-д 

зураг
 

Ариунболдын Жавхлан, “Могойн зүүд” лусын орон үзэсгэлэн: 6-р сарын 6-20-ны хооронд Лхам галерейд 

зураг
 

Монгол болон БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Солонгон гүүр” үзэсгэлэн: 6-р сарын 7-12-ны хооронд Монгол арт галерейд 

зураг
 

6-р сарын 8-20-ны хооронд Байгалийн Түүхийн Музей, ICT - Арт лобби болон NM Цамхаг Арт Галерейд Хөх Нар Монголын Орчин үеийн Урлагийн Төв болон БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Сарны хажууд…” үзэсгэлэн  

https://www.facebook.com/reel/1769519610443732

 “Техностальжия-хоромхон зуурын ой санамж”-д оролцох Тайвань улсын уран бүтээлчид: 6-р сарын 7-ноос 20-ны хооронд Анкор төвд

зураг