Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн 10 хоногт нийт нутгийн 60 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага хур тунадас орсон байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 31-ний байдлаар Баян-Өлгий, Говь-Алтайн зарим, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Харин Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Завхан, Өмнөговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Энэ сард нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа юм. 

Өнгөрсөн сард салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Мөст, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Хэнтийн Хэрлэнд 28-29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Өнгөрсөн арав хоногт: 

  • Агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.4 градусаар дулаан, баруун аймгуудын нутгаар дунджаас 0.2-1.1 градусаар хүйтэн, 
  • Хур тунадас нийт нутгийн 60 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нийт, Сэлэнгийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.
зураг
 
ЦУОШГ