Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №38

A.Жаргал
2016 оны 8 сарын 21
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Жолоочид хэнийг хамааруулж ойлгох вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг "Жолооч" гэж заасан бөгөөд замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулж ойлгоно.Хариу: 3
1. Ердийн хөсөг унаж замаар яваа хүн
2. Ердийн хөсөг хөтөлж замаар яваа хүн
3. Дээрх бүгд
2
Жолооч аль тохиолдолд тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байх шаардлагатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.4-т тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байвал зохино гэж заасан.Хариу: 1
1. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашин
2. Шар өнгийн тусгай гэрэл дохиогоор тоноглосон
3. Дээрх бүгд
3
Аль тэмдэг чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөх вэ?
"Хөдөлгөөн хориотой" 2.2, "Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой" 2.3 тэмдгүүд нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 8-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй. Хариу: 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн В
3. Зөвхөн А, В
4. Бүгд
4
Бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Ачааны автомашины хөдөлгөөн хориотой" 2.4 тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос илүү ачааны автомашин, трактор, өөрөө явагч машин механизмын хөдөлгөөнийг хориглодог бөгөөд МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 7-д зааснаар уулзварын цаана байрласан бол тухайн замд хамаарна. "Ачааны автомашины хөдөлгөөний тохиромжтой чиг" 5.20.6 тэмдэг нь хөдөлгөөн нь аль нэг чигт хориглогдсон уулзвараар ачааны автомашины хөдөлгөөнөө үргэлжлүүлэх тохиромжтой чигийг мэдээлнэ. Иймд уулзвараар бүх жин 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин бүх чигт явна. Хариу - 3
1. Зөвхөн баруун гар тийш
2. Баруун буюу зүүн гар тийш мөн буцаж эргэх чигт
3. Бүх чигт
5
Суурин газрын гаднах замд бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол ямар хурдтай явахыг зөвшөөрөх вэ?
"Хурдны дээд хязгаарлалт" 2.24 тэмдэгтэй хамт тавигдсан "Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.а тэмдэг нь зөвхөн бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинд хамаарна. Иймд бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашин 80 км/цагаас ихгүй хурдтай явахыг зөвшөөрнө. Хариу - 3
1. 50 км/цагаас ихгүй
2. 70 км/цагаас ихгүй
3. 80 км/цагаас ихгүй
6
Бүх хорионы төгсгөл тэмдгийг заана уу?
"Бүх хорионы төгсгөл" 2.29 тэмдгийг В зурагт үзүүлсэн байна. Хариу - 3
1. Зөвхөн А, Б
2. Зөвхөн В, Г
3. Зөвхөн В
4. Бүгд
7
Зорчих хэсэг дээрх “Зогс-бичлэг” тэмдэглэл юуг анхааруулах вэ?
"Зогс-бичлэг" 7.21 тэмдэглэл нь "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдэгтэй хамт хэрэглэсэн "Зогс-Шугам" 7.11 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна.Хариу: 1
1. “Зогсохгүй явах хориотой” тэмдэгт ойртож байгааг
2. Замын энэ хэсэгт зогсох шаардлагатайг
3. Замын энэ хэсгээс цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэх хориотойг
8
Техникийн эвдрэлээс шалтгаалан зогссон жолооч ослын зогсолтын тэмдэг тавих шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 6.3.б-д зааснаар түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдэг хэрэглэнэ.Хариу: 1
1. Ослын дохионы гэрэл нь ажиллахгүй бол шаардлагатай
2. Шаардлагатай
3. Шаардлагагүй
9
Эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгсөн бол хэдийд дуусгахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.3-т зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгаж болно.Хариу: 1
1. Үйлдлээ хийхийн өмнө
2. Үйлдлээ хийж дуусмагц
3. Үйлдлээ хийж байх үедээ
10
Аль эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.9-д зааснаар уулзвар, гарцаар жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам тул Б эгнээнээс зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө. Хариу: 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
11
Техникийн гэмтлээс шалтгаалан цагт 40 км-ээс илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгсэл жолоодож яваа бол суурин газрын доторхи замд аль эгнээгээр байрлан явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 8.8-д зааснаар цагт 40 км-ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна. Хариу - 1.
1. Зөвхөн хамгийн баруун гар талын эгнээгээр
2. Хамгийн зүүн гар талын эгнээнээс бусад аль тохиромжтой дурын эгнээгээр
12
Замын өгсүүр хэсгийн төгсгөлд гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.е-д зааснаар эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
1. Ачааны автомашин цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол зөвшөөрнө
2. Зөвшөөрнө
3. Хориглоно
13
Замын аль хэсэгт зогсохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.1 -д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Иймд зөвхөн В хэсэгт зогсохыг зөвшөөрнө. Хариу - 1.
1. Зөвхөн В
2. Зөвхөн Б, В
3. Дээрх бүгд
14
Та баруун гар тийш эргэхдээ хэнд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө. Хариу: 3
1. Зөвхөн унадаг дугуйчинд
2. Зөвхөн явган зорчигчид
3. Хоёуланд нь
15
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та ачааны автомашин болон суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай. Хариу - 3.
1. Зөвхөн ачааны автомашинд
2. Зөвхөн суудлын автомашинд
3. Хоёуланд нь
16
Энэ тохиолдолд та:
МУ-ын ЗХД-ийн 14.4-т зааснаар төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч гэрлэн дохионы өмнө зогсож галт тэргийг өнгөрүүлнэ. Хариу - 2
1. Төмөр замын гарам нэвтэрнэ
2. Гэрлэн дохионы өмнө зогсоно
17
Аль тээврийн хэрэгслийн жолооч зогсох үйлдлийг буруу гүйцэтгэсэн бэ?
МУ-ын ЗХД-ийн 17.1.в-д зааснаар тууш замд "Зогсоол" 5.15, "Амрах газар" 5.44 тэмдгээр заасан зориулалтын зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр зогсохыг хориглоно. МУ-ын ЗХД-ийн 17.2-т зааснаар тууш замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл ЗХД-ийн 6.2.б, 6.3.б заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэж, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна. Дээрх заалтуудыг суудлын болон ачааны автомашин зөрчсөн байна. Хариу: 3
1. Зөвхөн суудлын автомашин
2. Зөвхөн ачааны автомашин
3. Дээрх бүгд
18
Суурин газарт ачааг дуу чимээ гаргаж ачих, буулгахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 22.3-д зааснаар суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно. Хариу - 3
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. 22 цагаас 06 цагийн хооронд хориглоно
19
Аль нь тоормосны зам вэ?
Жолооч тоормосны дөрөөн дээр гишгэснээс автомашин зогсох хүртэлх хугацаанд туулсан зам нь тоормосны замд тооцогдоно. Хариу: 3
1. Жолооч аюулыг харснаас тоормосны дөрөөнд гишгэх хүртэлх хугацаанд явсан зам
2. Жолооч тоормосны дөрөөн дээр гишгэснээс тоормос бүрэн барьж эхлэх хүртэлх хугацаанд явсан зам
3. Тоормосны дөрөөн дээр гишгэснээс автомашин зогсох хүртэлх хугацаанд явсан зам
20
Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүний зүрхний үйл ажиллагаа болон амьсгал зогссон тохиолдолд эмнэлгийн анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?
Зам тээврийн ослын улмаас зүрхний үйл ажиллагаа болон амьсгал зогссон тохиолдолд эмнэлгийн анхны тусламж үзүүлэхдээ амьсгалын замыг чөлөөлж, хиймэл амьсгал хийж, зүрхний шууд бус массаж хийнэ. Хариу - 4
1. Зөвхөн амьсгалын замыг чөлөөлнө
2. Зөвхөн хиймэл амьсгал хийнэ
3. Зөвхөн шууд бус зүрхний массаж хийнэ
4. Амьсгалын замыг чөлөөлж, хиймэл амьсгал хийж, зүрхний шууд бус массаж хийнэ

Түр хүлээнэ үү...