Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн удирдлагын зүгээс нийтийн эзэмшлийн талбайд дахин ТҮЦ байрлуулахгүй гэдэг байр суурь хэвээр байгаа" гэлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.

Ингэхдээ ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж, хэд хэдэн саналыг тавьж байгааг мэдээлж байв.

Тодруулбал нийслэлийн зүгээс ажлын байр санал болгох, нэг удаагийн нөхөх олговор олгох, лангуу түрээслэх асуудлыг шийдвэрлэх зэрэг санал тавьсан бол ТҮЦ эрхлэгчдийн холбоодын зүгээс автобусны зогсоолууд дээр ТҮЦ эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг бидэнд шилжүүлэх зэрэг санал тавьжээ.

Энэ хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нар нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ТҮЦ эрхлэгчдэд авах цаашдын арга хэмжээний талаар санал солилцсон байна.

Харин нийслэлийн удирдлагын зүгээс нийтийн эзэмшлийн талбайд дахин ТҮЦ байрлуулахгүй гэдэг байр суурь хэвээр гэдгийг хэлжээ.

зураг