Уншиж байна ...

Нийслэл хотод нийтийн эзэмшлийн талбайгаас 1,207 ТҮЦ-ийг нүүлгэжээ

Б.Манлай
2025 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгажээ.

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1,207 ТҮЦ-ийн нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний замыг чөлөөлсөн байна.

Одоо дүүргүүдийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабель утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг буулгах ажлыг зохион байгуулахаар болжээ.

Түүнчлэн авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, шинээр байршуулах юм байна.