Л.Ариунтуяа: ТҮЦ эрхлэгчдэд санал болгож байгаа лангууны түрээсийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэж, явган хүний зам талбайг чөлөөлж буй. Уг асуудлаар НИТХ-ын төлөөлөгч, Соёлын Төв Өргөөний дарга Л.Ариунтуяа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "ТҮЦ эрхлэгчдийн араас хөөцөлдөөд явахад нэг хүн 5-6 зургаан ТҮЦ-тэй байх жишээний. ТҮЦ дотор ажиллаж байгаа хүнээс асуухад "Байрлалаасаа шалтгаалж сард 1-2 сая төгрөгөөр түрээсэлж ажилладаг" гэсэн мэдээллүүд өгч байсан.

Өнгөрсөн жил шалгалт хийхэд ТҮЦ дотроо хоолоо хийж идэх, хонох, ундааны саван дотор хөнгөнөөр бие зассан нөхцөл байдал илэрсэн. Тэгэхээр өөрчлөгдөх ёстой гэж харж байгаа. Автобусны буудал дээр хүний явах хэсэгт байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэж байгаа нь ая тухтай зорчих орчин бүрдэж байгаа юм.

Харин ТҮЦ эрхлэгчидтэй зөвөөр зохицох ёстой. Нийслэлийн зүгээс Нарантуул буюу хүнсний захуудад лангуу түрээсэлж, нэг жилийн төлбөрийг даах, ажлын байраар хангах саналуудыг тавьж буй.

Хархорин, Нарантуул худалдааны төвийн эзэдтэй уулзалт хийхэд ТҮЦ болон гар дээрээс худалдаа хийдгийг болиулмаар байгаа тухай хэлсэн юм. Худалдааны төвийн гадна хэсгээр ТҮЦ, жижиг үйлчилгээ гарчихаар иргэд зах руу нь орохгүй, дотор нь байгаа худалдаа эрхлэгчдийн орлогыг хаадаг байна. Тиймээс худалдааны төвүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ТҮЦ эрхлэгчдэд лангуу суллаж өгөх, ажлын байраар хангах гэрээ хэлцлүүд хийгдэж байгаа. Тэдэнд санал болгож байгаа лангууны түрээсийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй" гэв.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1,100 орчим ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн Баянзүрх дүүрэгт 151, Сүхбаатар дүүрэгт 91, Баянгол дүүрэгт 204, Чингэлтэй дүүрэгт 33, Сонгинохайрхан дүүрэгт 48, Хан-Уул дүүрэгт 180 гээд 700 гаруй ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн талбайгаас нүүлгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ХАХА
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Баатар [66.181.183.196] 2025/4/23
Автобусны буудлын түц ёстой төвөгтэй байлаа. Хүмүүс зогсох газаргүй шахцалдаад л, ирж байгаа автобусны хаяг халхлагдаж харагдахгүй, автобус нь харагдахгүй гэнэт л түц - н цаанаас гараад ирнэ, сүүлийн үед дугуй скутер түц сүлжиж давхиад л…. автобусын буудлуудыг түц-с чөлөөлсөн нь хотын захиргааны ганц зөв ажил
0 | 0 Хариулах
Tj [59.153.112.186] 2025/4/18
Татвар төлөгчдийн мөнгөнөөс өөр мөнгө нийслэлд байдаг юм уу? Дандаа татвараар л цуглаж байгаа мөнгө ш дэ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.150] 2025/4/18
Ким чен ун
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.210] 2025/4/17
МИНИЙ МЭДЭХ ЗАРИМ ХҮН 3-5 ТҮЦ ТЭЙ ХАМГИЙН ОЛОН ТҮЦ ТЭЙ НЬ 8 ГЭЖ СОНССОН, ТЭГЭЭД Л ТҮРЭЭСЭЛЧИХДЭГ ,ТҮРЭЭСИЙН ҮНЭ ЯГГҮЙ ӨНДӨР
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.39] 2025/4/17
ТҮЦ-үүдийг бүүр хотын тойргийн гадна гаргая. Тэндээ ТҮЦ-ээ тойроод л шээж баагаад байж байг. Хотын төвд ганц ч ТҮЦ үлдээж болохгүй шүү .
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.170] 2025/4/17
Хотын гадна гэж хаана байхыг хэлж байна.Муу л бол гэр хороолол шахна гэвэл хуц мэдэв үү?
0 | 1 Хариулах
Зочин [202.9.41.74] 2025/4/17
Зөв зөв. Шивтэр үмхий ханхлуулсан газрууд болсон, ТҮЦнээс цааш сэтгэхүйгүй, өөрсдийгөө гинжлээд хар ёр дуудаад суувал яаж өөдлөх вэ дээ
1 | 1 Хариулах
Зочин [202.9.41.74] 2025/4/17
Зөв зөв, Цаг үе өөрчлөгдсөн, эзэд нь ТҮЦ нээс цааш СЭТГЭ, ЦАГ ҮЕТЭЙГЭЭ НИЙЦ !!!!!!БОЛОМЖИЙН САНАЛ ТАВЬСАН БАЙНА ЛЭЭ. ЭРГҮҮТЭЭД ӨӨРСДИЙГӨӨ ГИНЖЛЭЭД БАЙВАЛ ЯАЖ ӨӨДЛӨХ ВЭ ДЭЭ, ХҮСЭЛ ЧИНЬ ХҮЗҮҮГЭЭР ЧИНЬ ОРООЖ БИЕЛЭЛ БОЛНО ДОО
2 | 0 Хариулах
ТӨМӨХР [66.181.189.110] 2025/4/17
БҮХ ТҮЦ -Г АЧИХ ХЭРЭГТЭЙ ХЭНИЙ ТҮЦ АЧИГДДАГ ХЭНИЙ ТҮЦ АЧИГДДАГГҮЙ ЮМ БЭ.ХИЙЖ БАЙГАА ЮМ БОЛ АДИЛ ТЭГШ БАЙХ ХЭРЭГТЭЙ
3 | 2 Хариулах
Зочин [59.153.113.161] 2025/4/17
ажлын байр зөндөө байгаа гэсэн шүү
2 | 0 Хариулах
[66.181.188.249] 2025/4/17
уид фонтаны түц пиццаг зайлуулаад өгөөчээ. шөнөжин тог идээд байгаад байхын. хэдэн заваан түцийг зайлуулаач. эргэн тойрон дүүрэн дэлгүүр хоолны газрууд байна.
5 | 1 Хариулах
Зочин [103.168.34.113] 2025/4/17
Үгүй
0 | 1 Хариулах
зочин [59.153.115.32] 2025/4/17
Дэмжиж байна. Маш зөв ажлууд хийгдэж байгаад иргэд талархаж байна. Санал хүлээж авахгүй бол хохино. Зохицож амьдарч чадахгүй бол тэднийг халамжлах шаардлагагүй. Угийн заваан бохирууд. Бүгдийг иргэдээс мэдээлэл авч зайлуулах. Маш сайхан орчин болсон буудал. Гэр дэлгүүрээс ундаа ус аваад явахад иргэдэд ч цэвэрхэн амар болно.
7 | 0 Хариулах
Нийслэлийн ууган иргэн [203.91.115.56] 2025/4/17
Нямбаатар засаг даргаа !! БАЯНБҮРДИЙН ТОЙРОГТ НӨГӨӨ ЗАВААН ХОЁРДОГЧ ТҮҮХИЙ ЭД АВАГЧ ГАР САЛААВЧ ӨГӨӨД АЖИЛЛАЖ БАЙНА! ТА БОЛОН ТАНЫ БАГ АЖИЛЛАЖ БАЙНАА!!ГЭХДЭЭ ЛАЙВ ХИЙСНИЙ ДАРАА ИРГЭД НИЙСЛЭЛЧҮҮД ӨӨРИЙГ ЧИНЬ 100% ДЭМЖИЖ БАЙХАД ДОЛРХИ АЖИЛЧИД ЧИНЬ ЯАГААД ӨӨРШИГ ЧИНЬ ТУУШТАЙ БАЙХГҮЙ БАЙНАА !!
2 | 0 Хариулах
Нийслэлийн ууган иргэн [203.91.115.56] 2025/4/17
Зөв өө!Маньмэт ажил хийлгэж цалин олгох хүнгүй мөн ч зүдэрч байга даа!!
0 | 0 Хариулах
Зөө зөө [66.181.161.128] 2025/4/17
ХУД яармагын эцэсээ бүгдийн аваарай
1 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/4/16
Соёолж Моллын хойд талд автобусны буудал дээр байгаа ТҮЦ-ийг ачаагүй байна!!! Алагчилж болохгүй. Бүх ТҮЦ-ийг хориглоё.
9 | 0 Хариулах
Зочин [103.140.11.138] 2025/4/16
Битгий новшийн зан гарга
0 | 6 Хариулах
Зочин [202.55.188.104] 2025/4/16
Баянмонголын зүүн хойд хэсэгт төмөр замын гармын зам хааж хятад ногоо зардаг түцийг ачаарай.
3 | 1 Хариулах
зочин [66.181.180.192] 2025/4/16
монгол 3-р сургуулийн урд явган хүний зам дээр тавьсан ТҮЦ-үүдийг хэзээ ачих юм бэ, явган хүний зам байхгүй болгоод тавьса ТҮЦ-нээс болоод дугуйн замаар явахаар дугуйтай хүүхдүүд дайрч унагачих гээд хэцүү байна шүү
8 | 0 Хариулах
Зочин [139.5.218.15] 2025/4/16
Өөрсдөө ТҮЦ-хныг шаардаач
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.242] 2025/4/16
odoo yamar 90 on bish bolno shde zailah heregtei tutsnuud
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.234] 2025/4/16
Зөв зөв. Түцнийхэн бол хувиа хичээгсэд. Хүүхдийг хордуулж, хотыг бузарлагсад. Дэмжих үндэс үгүй.
11 | 2 Хариулах
зочин [103.212.118.73] 2025/4/16
Хөдөлмөрийн зах зээл дээр маш их ажлын байр байна. Бүр төрөл бүрийн мэргэжлээр. Зарлагдсан ажлын байр шүү.
5 | 0 Хариулах
Зочин [139.5.218.15] 2025/4/16
ТҮЦ-д гэрийн ажил ч хийхгүй дэмий ярьж суух амар биз
1 | 0 Хариулах
зочин [202.9.41.81] 2025/4/16
хэний мөнгөөр төлө юм бэ?.... захын эзэд зүгээр лангуу өгөхгүй нь мэдээж. элбэгдорж, сайхабилэг, сү батболд, миеэ.... гэх мэт этгээдээс " төлж аль" гэвэл салаавч өгөх нь тодорхой...
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.134] 2025/4/16
За ТҮЦ нийхээн. Ногоо тарьж амьдар. Та нарт ажил зөндөө. Ураны уурхайд ажиллах боломж гарлаа.
4 | 1 Хариулах
Зочин [59.153.113.142] 2025/4/16
Tuts zailah n zuv . Ta nar uur ajil hiigeech 34 jil orchin zavaaruulchaad yu geh geed bgaan
3 | 1 Хариулах
Зочин [66.181.171.98] 2025/4/16
Тэгээд хэний мөнгөөр төлөхийн?
4 | 0 Хариулах
Иргэн [103.212.119.247] 2025/4/16
Бид өөрспийнхөө төлөө а мьдарч байгаа бидний татварын мөнгийг ингэж үрж болохгүы
3 | 0 Хариулах
зочин [103.212.118.73] 2025/4/16
Ямартай ч ТҮЦ-нүүдийг нүүлгэсэн нь маш зөв арга хэмжээ болсон. Одоо хэддүгээр зуун билээ. Дотроо шээгээд гаргаж асгадаг, тэгээд гараа угаадаг үгүй нь мэдэгдэхгүй бохир гараас үйлчилдэг байж таарахгүй. Орчин нь авах юм байхгүй. Зайлуулсан нь болсон.
12 | 0 Хариулах
МАНин төрийн далчига бодлогогүй байдлын үр дүн [66.181.160.12] 2025/4/16
түцнүүдийн эзэд нь дандаа цагдаа нар байдаг шүүдээ, түц бол тамхи зарж л ашигаа олдог цагдаа ирээд торгох гэхэд өөр нэг цагдаад түрээс өгдөг түц байна гэсэн үг нэг тийм төрийн нэрээр цагдаагийн мафи шиг. байж байгаал нэг хэсэг түцнүүдийг ачдаг тэгээл эргүүлээл байрлуулдаг. төр өөрөө зөвшөөрөл өгч ажиллуулдаг зүйл шүүдээ дураараа тэнд очоод өөрсдөө ажиллаад байгаа хүн бол байхгүй. МАНингуудын нэг төрлийн бизнес болчихсон, зөвшөөрөл өгөхдөө өчнөөн авилга авч байгаа шүүдээ. уул нь түцнүүдэд стандарт тогтоогоод гэрээ хийгээд ажиллуулах зөвшөөрөл өгч одоогийн энэ нийтлэг төрхтэй болсон дараа нь бас л ачиж дээрэмдэж эхэлсэн. уул нь түц бохир гээд байгаа нөхдүүд эхлээд түцний ойр орчимд хогоо хаядаг оркуудыг хараамаар байгам шүүдээ.
11 | 0 Хариулах
Зочин [103.212.118.248] 2025/4/17
Одоо цагдаа байна уу,казак,халх иргэн байна уу бүгдийг ачих.Энэ олон жил ядарж зовсноо гайхуулаад л бохир заваан орчин бий болгосон.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.189] 2025/4/16
ЗӨВЛӨЛТ МАЯГЫН АВТУУСНЫ БУУДЛУУД КАРМАТАЙ БОЛОХООР МАШИНУУД ОРООД ЗОГСЧИХДОГ ТАЛБАЙ ТОМ БОЛОХООР ТҮЦ НҮҮД ОВООРЧИХДОГ АВТУУСНЫ ЗОГСООЛЫГ КАРМААГҮЙ АВТУУС ШУУД НЭГДҮГЭР ЭГНЭЭНДЭЭ ЗОГСООД ХҮНЭЭ АВЧ БУУЛГАДАГ БАЙХААР БОЛГООД ТАЛБАЙГ НЬ НАРИХАН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
2 | 3 Хариулах
Зочин [110.70.27.148] 2025/4/16
Монголд хөдөлмөрлөн байж дунд давхарга байснаас ул байвал улсаас тэжээгээд дажгүйч юм шиг
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.15] 2025/4/16
Яг үнэн. Кк
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.248] 2025/4/17
Түц эрхлэгчдийн бодож олсон санаа юу.Зөв толгойгоо ажилуул дөрвөн мөчөө хөдөлгө.Чамайг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээхгүй бусдын хөдөлмөр сорогч гуай.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/16
Энэ муу амбаарыг олон сая төгрөгөөр худалдан авч байдаг.
2 | 0 Хариулах
рагу [103.57.92.55] 2025/4/16
Даварцан муусайн ТҮЦ нийхэн зөнд нь хаяач хэний төлөө амьдраад бган Угаасаа хоцрогдсон аль ч талаараа амьдралд нийцэхээ бсн эд шүү дэ харин ч удаан даврууллаа!
9 | 1 Хариулах
Зочин [103.212.119.24] 2025/4/16
төв замаас зөөгөөд БЗДүүргийн АСАЙТ ын буудал дээр овоолчихын
2 | 0 Хариулах