ФОТО: "Улаанбаатар марафон 2026"-ын хагас болон бүтэн марафонд оролцогчид гараанаас гарлаа

Г.Мөрөн, iKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 42 км болон 21 км-ын гүйгчид гараанаас гарлаа.

“Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 42 орны 700 гаруй тамирчин оролцож байна. Эдгээрээс 700 гаруй тамирчин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд гүйж байгаа юм. Бүтэн марафонд гүйж байгаа тамирчдаас дурдвал, Олон улсын хэмжээний мастер Ж.Олонбаяр, Д.Гантулга, Г.Одхүү, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан, Б.Номин-Эрдэнэ, Японы тамирчин Tомита Наоки, Ширадо Мизуки, Кенийн тамирчин Серой Андерсон Сайтоти, Парнинго Раута, БНХАУ-ын тамирчин Цуй Вэй Канг нар гүйж байна. 

Бүтэн марафоны нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа нар оролцож нийт гүйгчдэд амжилт хүслээ гэж НЗДТГ-аас мэдээлэв.

Өнөөдөр "Автомашингүй өдөр" тул нийслэлийн төв хэсгийн замууд 19:00 цаг хүртэл хаагдаж байна. Мөн зам хаасан хэсгүүдэд суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцуулахгүйг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдэгдсэн.

Хөдөлгөөн хязгаарлах байршлууд:

  • Цэцэг төвийн уулзвар
  • Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
  • Чингэлтэй дүүргийн уулзвар
  • ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
  • 11-р хороолол
  • Сансарын ШТС, Сансарын туннел
  • Зүүн 4 замын уулзвар
  • Халдварт
  • “Нарантуул” ОУХТ-ийн уулзвар
  • Нүхэн гарц
  • Жанжин клуб
  • Улиастайн уулзвар
  • “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
  • Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
  • Жаргалан хотхон
  • Шангри-Ла төвийн уулзвар
ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг