37 дугаар сургуулийн ₮8.3 тэрбумын төсөвтэй усан бассейн бүхий спорт заалны барилгын ажил 75 хувьтай байна
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар барилгын гадна фасад, дээвэр угсралтын ажил дуусаж, дотор заслын ажил үргэлжилж байгаа аж.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй уг барилгын спорт заал нь тэнхлэгээрээ 18х36 ам метр, зоорьгүй, хоёр давхар, бассейны барилга нь тэнхлэгээрээ 24х12 ам метр хэмжээтэй, зоорьтой, хоёр давхар барилга. Олон улсын стандартад нийцсэн усан бассейн, спорт заал болон багш, ажилчдын өрөө, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, техникийн зориулалтын өрөөнүүдийг иж бүрнээр нь төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
