Японы түүхэнд анх удаа хотын дарга жирэмсний амралтаа авахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Киото мужийн Явата хотын 35 настай дарга Шоко Кавата есдүгээр сард төрөх тул жирэмсний амралтаа авахаар төлөвлөж байгааг зарлажээ.

Энэ нь Японы түүхэнд хотын даргын албан тушаалыг хашиж байхдаа жирэмсний амралт авсан анхны тохиолдол байж болзошгүйг тус хотын захиргаа мэдээлсэн байна.

Кавата нь тус улсын хамгийн залуу хотын дарга юм. Тэрбээр төрөхөөсөө өмнө зургаагаас найман долоо хоног, төрсний дараа найман долоо хоног амрахаар төлөвлөснөө сэтгүүлчдэд мэдээлжээ.

Энэ хугацаанд хотын дэд дарга ажил үүргийг нь орлон гүйцэтгэх ба зарим онцгой асуудлуудыг шийдвэрлэхэд тэр гэрээсээ онлайнаар ажиллах гэнэ.

Хотын захиргааны бодлого, үйл ажиллагаа саадгүй хэрэгжиж байхаар бэлтгэлээ базааж байгааг, мөн шийдвэр гаргах түвшний эмэгтэй албан хаагчид жирэмсний амралт авч болдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулах зорилготой байгаагаа Кавата хэлжээ.

“Миний төлөвлөсөн амралт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бүрэн оролцоотой нийгэмд тус нэмэр болно гэдэгт найдаж байна” гэж тэр хэлсэн юм.

Нара хотын уугуул, Киотогийн Их сургуулийг төгссөн Кавата өмнө нь Киото хотын захиргаанд ажиллаж байсан бөгөөд 2023 оны арваннэгдүгээр сард 33 насандаа бие даан орон нутгийн сонгуульд өрсөлдөөд Явата хотын дарга болж байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News