Үндэсний их баяр наадмын босгон дээр “Сүү” ХК гурав дахь гэр бүлээ байртай болгов
Сүү ХК-ийн хэрэгжүүлсэн “Таргийн баяр-2026” урамшуулалт хөтөлбөрийн супер азтан тодорч, Үндэсний их баяр наадмын өмнөхөн нэг өрөө байрны түлхүүрээ гардан авлаа. Ингэснээр Сүү ХК хэрэглэгчдээ олон төрөлт бэлгээр урамшуулж, гурав дахь гэр бүлээ байртай болгосон нь баяр наадмын урьтсан баярт үйл явдал боллоо.
Үндэсний ууган үйлдвэр Сүү ХК нь хэрэглэгчдийнхээ хэрэглээг урамшуулах зорилгоор жил бүр “Байртай сүү”, “Таргийн баяр”, “Иштэй азтан” зэрэг томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд “Байртай сүү” нэг болон хоёр дахь хөтөлбөрөөр хоёр байрыг гардуулаад байсан бол энэ удаагийн “Таргийн баяр” хөтөлбөр нь эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийн зэрэгцээ хэрэглэгчдэд бодит үнэ цэн бүхий гурав дахь байрыг олгож буйгаараа онцлог юм.
Гурван сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү хөтөлбөрт Улаанбаатар хот болон 21 аймгийн хэрэглэгчид идэвхтэй оролцож, нийт 120 мянга гаруй хүн бүртгүүлсэн билээ. Эдгээр хэрэглэгчдээс iPhone 17 Pro Max гар утас, iPad, Хайнань арал руу аялах эрхийн бичиг, Samsung брэндийн ухаалаг зурагт болон олон төрлийн эрхийн бичгийн эзэд нийт дөрвөн тохиролд оролцон тодорсон бөгөөд сүүлийн буюу долдугаар сарын 1-ний тохирлоор Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Билгүүн зургаан ширхэг Шимт брэндийн нэг литрийн тараг худалдан авч хэрэглэснээр нэг өрөө байртай боллоо.
Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга:
Сүү ХК-ийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд гурав дахь орон сууцаа хэрэглэгчдэдээ гардуулж байна. Ер нь, хүний аз ёндоо гэдэг нүдтэй юм шиг санагдаад байдаг. Энэ удаад ч дөнгөж амьдралынхаа гарааг эхэлж байгаа 19 настай хүү хонжворын эзэн болсонд туйлын баяртай байгаа.
Нэг талаасаа хэрэглэгчдийнхээ сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, нөгөө талаас хэрэглэгч амьдралынхаа тодорхой асуудлыг шийдэх боломжийг олгож байгаадаа сэтгэл хангалуун байна.
Нэг өрөө байрны эзэн Г.Билгүүн: Таргийн баяр-2026 хөтөлбөрийг анх фейсбүүк постоос харж байсан. Тэгээд зургаан ширхэг бөглөө бүртгүүлсний дараа эхний хоёр тохирлыг үзчихээд хонжвор хожоогүй байхаар нь юм хожихгүй юм байна гэж бодсон. Ингэж байгаад сүүлийн тохирлыг үзээгүй. Гэтэл хүмүүс залгаад миний дүү чи байр хожчихсон байна шүү дээ. Яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гээд маш их мессеж, дуудлага ирсэн. Эхэндээ огт итгээгүй болохоор зурагтаа асааж тохирлыг ухрааж үзээд итгэсэн.
Г.Билгүүний ээж Д.Өлзий: Бид үр хүүхдээ орон байртай болгох гэж энэ нийгэмд тодорхой хэмжээнд ажиллаж хөдөлмөрлөх шаардлагатай шүү дээ. Гэтэл үүнийг Сүү ХК-ийн хамт олон хөнгөлж, түргэвчилж өгч байгаад туйлын баяртай байна. Ер нь, хөтөлбөрт оролцох хүчин зүйл гэж байдаг шүү дээ.
Хүмүүс хонжворт хөтөлбөрт оролцоод байр, машин хожсон гэж ярьдаг. Бид нар түүнд нь итгэдэггүй байсан. Одоо өөрөө хожоод үнэхээр үнэн шударга явагддаг юм байна гэдгийг ойлгоод байгаа. Хүмүүс авахыг л гоё гэж бодоод байдаг. Гэтэл би өгөх дуртай хүн. Өгөхийн хэрээр авдаг гэж боддог. Эрүүл мэндийн салбарт 30 орчим жил ажиллаж 5000 гаруй хагалгаанд оролцож, эмчилж явсны буянд энэхүү хонжворын эзэн боллоо гэж бодож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
