Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км, дөрвөн эгнээтэй авто замын ажлыг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төв аймгийн Лүн сумын замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргажээ. 

Энэ талаар шадар сайд Т.Доржханд "Баруун тийшээ 1.1-1.2 сая иргэд зорчдог Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн авто замын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр боллоо.

Нийт 101.7 км, дөрвөн эгнээ авто замын ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл батлагдсан. Энэ ажлыг есдүгээр сарын 1-нээс төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ" гэв. 

ВИДЕО: