Сэлбэ голын дагуу байрлах 8 метр гүн хиймэл нуурт сэлэхгүй байхыг анхаарууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэлбэ голын дагуу байрлах 50 га талбайд байгуулсан хиймэл нуурт сэлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Тус хиймэл нуурын гүн 8 метр бөгөөд сүүлийн өдрүүдэд бороо, хур тунадас их байгаатай холбоотойгоор усны түвшин нэмэгдэж, живж осолдох эрсдэл нэмэгджээ.

Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагчид сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг нуурын орчимд хараа хяналтгүй зорчуулахгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.