Ц.Идэрбат: Тарьсан ургацаа алдахгүй хураах зорилгоор салбарын яамдыг оролцуулсан "Ургацын комисс" байгууллаа

Н.Эрхбаяр, iKon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын хаврын тариалалтын асуудлыг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрлэжээ. 

Энэ талаар Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Монгол Улсын хэмжээнд 530 мянган га газарт хүнс, хүнсний ногоо, улаан буудай, малын тэжээлийг тарьсан. 316 мянган га газарт улаан буудай, 11 мянган га газарт төмс, 12 мянган га газарт хүнсний ногоо тариалсан.

Олон улсын нөхцөл байдал хүндэрч буй цаг үед шатах тослох материалын хангалтын үнийн асуудал хөндөгдөж байсан. Тиймээс хавар түлш шатахууны үнийг 3,400 төгрөгөөр бодож, 7,000 гаруй тонныг тариаланчдад өгсөн. Үүний үр дүнд хаврын тариалалтыг давж гарсан. 

2025 оны гангийн улмаас газар тариалангийн компани, хүнсний ногоо тариаланчдын хувьд санхүүгийн хувьд нэлээд хүнд нөхцөлд орсон байсан. Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийг 130 орчим мянган иргэдэд олгосны үр дүнд хаврын тариалалтыг амжилттай тариалсан. 

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 10 хувьд зуншлага тааруу, 90 хувьд нь сайн болон дунд гэсэн үзүүлэлттэй байна. Долоо болон наймдугаар сард үе үе халалтууд явагдаж магадгүй учраас үүлэнд зориудаар нөлөөлөх бэлтгэл ажлыг хангаж байна. 

Энэ жил тарьсан ургацаа алдахгүй хураалт хийх зорилгоор Засгийн газрын тэмдэглэлээр салбарын яамдыг оролцуулсан Ургацын комиссын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан. Ялангуяа дэд бүтцийн яамд Ургацын комисст багтаж ургац хураалтад шаардлагатай байгаа хүн хүчний асуудлыг урьдчилан төлөвлөнө" гэв.

ВИДЕО: