ХХБ нь Crédit Agricole корпорацийн хөрөнгө оруулалтын банктай хамтран “Тогтвортой санхүүжилтийн хүрээ” баримт бичгээ шинэчлэн баталгаажууллаа

СУРТАЛЧИЛГАА
26 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) нь дунд хугацаанд 2 тэрбум ам.долларын тогтвортой санхүүжилтийг харилцагчдадаа олгох, урт хугацаанд нүүрстөрөгчийн саармаг банк болохоор зорьж байгаа билээ. Үүний хүрээнд Банк нь Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба 2024 онд Монгол Улсаас анх удаа олон улсын зах зээлд “Ногоон болон нийгмийн бонд”-г арилжаалсан билээ.

Олон Улсын банк санхүүгийн байгууллагуудаас урт хугацааны санхүүжилт татсанаас гадна Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллагын хувьд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор ХХБ нь хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн шилжилтийг дэмжихийн тулд Олон Улсад нэр хүнд бүхий Crédit Agricole корпорацийн хөрөнгө оруулалтын банк (CACIB)-ны мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хүрээнд “Тогтвортой санхүүжилтийн баримт бичиг”-ээ шинэчлэн S&P Global Ratings үнэлгээний байгууллагаар амжилттай баталгаажууллаа.

Энэхүү баримт бичиг нь Олон Улсын Хөрөнгийн Зах Зээлийн Холбоо (ICMA)-с тогтоосон хамгийн сүүлийн үеийн стандартууд болох 2025 оны Нийгмийн Бондын Зарчим, 2025 оны Ногоон Бондын Зарчим болон 2021 оны Тогтвортой Байдлын Бондын Удирдамжтай бүрэн нийцсэн үнэлгээ авсан байна.

Тогтвортой санхүүжилтийн шинэчилсэн хүрээний дагуу ХХБ нь байгаль орчин, нийгмийн үр өгөөж бүхий төслүүдийг дэмжих ба байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, богино болон урт хугацааны уур амьсгалын уян хатан байдлыг бэхжүүлэх санаачилгууд багтсан бөгөөд амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх зорилготой нийгмийн төслүүдийг хамруулсан байна. Эдгээр ангилал дараах байдлаар тодорхойлогдоно:

зураг
 

Тус баримт бичиг нь ХХБ-ны тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжүүлж буй санаачилгуудыг урагшлуулах, тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, олон улсын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, ирээдүйн тогтвортой санхүүжилтийн гарцыг хөнгөвчлөх Банкны чадавхыг сайжруулах гол механизмын нэг болж байгаа юм. S&P Global Ratings-ийн хөндлөнгийн үнэлгээний тайлангаар ХХБ нь Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮХТХН) болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад (ТХЗ) бодит хувь нэмэр оруулж буйгаа нотлон харуулж, тогтвортой хөгжлийн стратеги, зорилгоо урагшлуулах үүрэг амлалтаа дахин баталгаажууллаа.

зураг
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.