ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн МАН-ын хорооны IX хурал болно

П.Сайнжаргал, IKON.MN
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд 

10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх алдарт эхийн одон гардуулна.

"Vista office" 2 давхарт /Энхтайваны гүүрний баруун талд/

10:00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсан "Үндэсний Ногоон лаб" платформын II шатанд шалгарах 12 төслийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа болно. Шалгарсан төслүүд COP17 уулзалтын үеэр олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулагдах болон дараагийн шатны арга хэмжээнүүдэд оролцох боломж нээгдэх юм. 

"Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт "Аварга Хадбаатар туургатан сан"-гаас "Аваргын гараа" Монгол туургатны өсвөр үеийн үндэсний их наадмыг зохион байгуулахтай холбоотой мэдээллийг өгнө. Наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хүүхэд залуус эрийн гурван наадам, шагайн харваагаар өрсөлдөнө. 

Төв талбайд 

12:00 цагт Зам, тээврийн яамны нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна. 

Тусгаар тогтнолын ордонд 

Нийслэлийн МАН-ын хорооны IX хурал болно. Энэ үеэр нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах юм.