ХЭҮК: ТҮЦ эрхэлж байгаа хүмүүст дөрөвдүгээр сарын 4-нөөс мэдэгдэх хуудас өгөөд, дөрөв хоногийн дараа албадан шилжүүлсэн байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос ТҮЦ эрхлэгч иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу холбогдох шалгалтыг хийснээ мэдэгдээд, гаргасан зөвлөмжөө танилцуулав.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд "Газар чөлөөлөх арга хэмжээг тодорхой хугацаа ажиглаж, баримтжууллаа. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу шалгах ажиллагааг гүйцэтгэлээ. Ингэхдээ өргөн хүрээн хэрэгжүүлсэн бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдож буй.

  1. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох хүмүүст бүрэн мэдээлэл өгөх, боломжит хугацааны өмнө мэдэгдэх, тэдний оролцоог хангах ажлыг ерөнхий байдлаар хийсэн. Хүн тус бүртэй уулзаж санал болгох ажлын байр, түрээслэх зах, худалдааны төвийн лангуу болон бусад боломжуудаа танилцуулж яриа хэлэлцээр хийснээ баримтжуулаагүй. Засаг даргын 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн А237 дугаар захирамжийг гардуулан өгч, газар чөлөөлөх ажиллагааны талаар бүрэн мэдээлэл өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор ТҮЦ эрхлэгчдийн зүгээс дээд шатны байгууллага, шүүхэд гомдол гаргах эрх хязгаарлагдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
  2. Уг захирамжийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил, төлөвлөлтийг хангалтгүй хийснээр газар чөлөөлөх ажиллагааны явцад зарим иргэний эрх зөрчигдсөн, эд хөрөнгөнд хохирол учирсан, хүнлэг бус харьцсан. Нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг бусдаар гүйцэтгүүлэхдээ удирдлага зохион байгуулалтаар хангаж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай арга хэмжээг аваагүй байна. 
  3. Комисс нийслэл, дүүргийн удирдлагуудтай 2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр уулзалт зохион байгуулж, гомдол санал гаргаж байгаа иргэд нэгбүрчлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, үр дүнтэй хэлэлцээр хийх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, бусдын эд хөрөнгийг гэмтээж устгахаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авах, энэ талаар авсан арга хэмжээний үр дүнг Комисст мэдээлэх талаар тодорхой зөвлөмжүүдийг өгсөн. Энэ уулзалтаас тодорхой үр дүн гараагүй, үйл ажиллагаа улам эрчимжсэн талаар гомдол гаргагч нар дахин Комисст гомдол ирүүлсээр байна.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан дараах арга хэмжээг авахыг нийслэлийн Засаг даргад зөвлөж байна.

  1. Дүүрэг тус бүр гомдол гаргаж буй иргэнээ хүлээн авч, уулзан санал болгож буй ажлын байр, дэмжлэг үзүүлэх боломжоо танилцуулж, зөвшилцөлд хүрэх бүх талын арга хэмжээг авах
  2. Сонсох ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, бэлтгэл ажлыг зохих ёсоор хийж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг аваагүй, хүний эрхийн зөрчил гаргасан, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох
  3. Нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сургалт, соён гэгээрлийн үйл ажиллагааг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэн" гэлээ.
Түүнчлэн тэрбээр "Мэдэгдэх ажиллагаа ил тод, тодорхой явагдаагүй гэдэгт гомдол гаргасан иргэн гомдолтой байгаа. Учир нь эдгээр иргэн аппликэйшний, өдрийн зээл болон том худалдааны төвүүдээс урьдчилсан хэлэлцээгээр 5-30 сая төгрөгийн зээлийг авсан байгаа. Энэ зээлээ төлж амжаагүй, үйл ажиллагаа төлөвлөж амжаагүй байтал нүүлгэснээс бараа бүтээгдэхүүний гэртээ хураасан, байгууллагад хадгалуулсан, зарим нь тэр чигтээ ачигдаад явсан учраас эдийн засгийн эрсдэлд орж байна. Иймээс урьдчилж мэдэгдсэн бол эдгээр эрсдэлээ тооцож, хариу арга хэмжээгээ авах боломжтой байсан гэж тайлбарласан. Үүнийг нь ХЭҮК харгалзаж үзэж байгаа.

2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 1,254 ТҮЦ-ийг холдуулж, газар чөлөөлөх арга хэмжээг авсан гэж байгаа. Мэдэгдэл өгсний дагуу эдгээрийн 70 хувь нь сайн дураараа өөрийн зардлаар газраа чөлөөлсөн. Харин үлдсэн 30 хувь нь гомдол саналаа илэрхийлж, Нийслэлийн ЗДТГ, ХЭҮК-т хандсан.

Нийтийн эрх ашгийг хамгаалах, хотын аюулгүй байдал, стандартыг хангуулах, хүний эрүүл мэндийг хангах, хамгаалах үүднээс ХЭҮК авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрийг буруутгахгүй. Гагцхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох үйлдэл нь хууль ёсны дагуу байх ёстой.

ТҮЦ эрхэлж байгаа хүмүүст дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс мэдэгдэх хуудас өгч эхлээд, 8-ны өдрөөс ачсан буюу дөрөв хоногийн дараанаас албадан шилжүүлэх арга хэмжээ авсан нь боломжит хугацааг өгөөгүй байна гэж харж байгаа. 

Нөгөө талаас нийслэлийн Засаг даргын зүгээс 2024 онд газар чөлөөлөх тухай хоёр, 2025 онд нэг буюу нийт гурван удаагийн захирамж гаргасан байдаг. Дүүргийн удирдлагууд болон Засаг дарга нарын хэлж буйгаар 2018 оноос хойш удаа дараа хууль бус энэ үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж, сануулж, мэдэгдэж байсан учраас одоо бол заавал тодорхой хугацааны өмнөөс мэдэгдэхгүйгээр нүүлгэх боломжтой гэсэн тайлбар өгч байгаа. Хэдийгээр энэ нь үндэслэл бүхий байж болох ч ТҮЦ эрхлэгчдийн ард амь амьдрал, эдийн засаг, хөдөлмөрлөх эрх хөндөгддөг учраас иргэндээ ээлтэй, боломжтой бүх хувилбарыг санал болгосны үндсэн дээр хэрэгжүүлсэн бол маргаангүй, хүний эрхийн зарчимд нийцэх байсан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Баянзүрх дүүрэг [66.181.161.132] 2025/5/11
Баянзүрх дүүрэгт бол 16 ны 16 цагт мэдэгджх хуудас өгсөн. Мэдэндэх хуудас дээрээ 18 ны дотор нүү гэсэн. Тэгээд 16 ны шөнөдөө ачаад аваад явсан шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.139] 2025/5/10
ХЭҮК гэж гоё юм ярьдаг гарууд жинхэнэ хүний эрх зөрчигдсөн хэргүүд дээр ингээд ажиллаач, гудамжийг хог болгож будсын эрүүл аюулгүй байх эрхэд халдаж байгаа ТҮЦ гэх хогийн цэгүүдийг юунд нь өөхшүүлээд байгаа вэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.140] 2025/5/10
ТҮЦ нүүлгэсэн нь маш зөв эргэн тойрон нь дандаа бохирдол үүссэн бдаг, ХЭК өөр барьж авах ажил алга уу
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.27] 2025/5/9
Олон жил яригдаж шийдэгдсэн асуудал шүү. Мэдэхгүй байж бураад бай. Улаанбаатар хотын иргэдийн таашаалд нийцсэн зөв зүйтэй ажил шүү. Улаанбаатар хотын дийлэнх буюу олонх иргэдийн эрх ашиг нэгдүгээрт шүү.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.178.59] 2025/5/9
Иргэдэд автобусны буудлаар чөлөөтэй явах боломжгүй болтол ТҮЦүүд чихчихсэн улсын нийслэл гэж юу байхав дээ нөгөө талд зорчигч иргэдийн эрх гэж бас бий шүү дээ ТҮЦ бол үеэ өнгөрөасөн ,буулгах нь зөв шүү
2 | 0 Хариулах
М [202.126.89.247] 2025/5/11
Оронд нь өрчихсөн дугуй скүүтерийг ч бас ач, зорчигчдод зогсох ч газар алга
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.117] 2025/5/9
ХЭҮК гээч МАНингийн хошногоны байгууллагыг татан буулгамаар юм, хүчирхийлэгчдийг өмөөрнө, төрийн нэрээр дээрэм хийгчидийг өмөөрнө, яг ямар үүрэгтэй байгууллага вэ.
3 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2025/5/9
4 хоног гээд юу гуцаад байгаа юм. 4-5 жилийн өмнөөс л ТҮЦ-нүүдэд мэдэгдэл өгсөн
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.106] 2025/5/9
ТҮЦ бизнес эрхлэгчид нийлээд Нийслэлийн удирдлагыг шүүхэд өгч болохгүй билүү?
1 | 3 Хариулах
зочин [139.5.217.105] 2025/5/9
Эрхэлчих юм. Судлаад үзээрэй, бараг бүх ТҮЦ-ийн эзэд нь түрээслүүлж орлогоо олж байгаа. Түрээслүүлсэн орлогоороо зээлээ төлөх боломж байсан л байгаа шүү дээ. Хэн тэднийг зээлээ төлж барагдуулаад хэлээрэй гээд хүлээгээд байж байх юм. Улсын ажил шүү дээ. ТҮЦ эрхлэгчид эрхээ ярьж буй бол иргэд бид ч цэвэр гудамжаар алхах эрхтэй биз дээ.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.98] 2025/5/9
Тэгээд яадаг юм.Энэ удаа Нямбаатарын зөв байсан.Санал асуулга явуулаад үз бүгд зөв гэнэ.
9 | 0 Хариулах
Зочин [103.212.116.63] 2025/5/9
ene komiss gej yamarch khereggui , ach kholbogdolgui gazar bainaa
3 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/5/9
ТҮЦ одоо хэрэггүй, үнэндээ бид 90-ээд онд байсан бол болох байсан байх, одоо бол болохгүй ээ.
6 | 0 Хариулах
Зочин [59.153.113.223] 2025/5/9
Тийм баян юмуу монголчууд
1 | 2 Хариулах
Зочин [66.181.184.139] 2025/5/10
баян шдээ, сэтгэлгээний гуйлгачин бэ
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.114] 2025/5/9
ТҮЦ-Н САНХҮҮГИЙН БАРИМТТАЙ БОЛ ЗАРГАЛДАЖ БОЛНО! ГЭВ Ч ЯМАР Ч ТҮЦ-Д ТИЙМ ЗҮЙЛ БАЙХГҮЙ!
2 | 1 Хариулах