Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд 8,713 тонн нөөцийн мах бэлтгэснээс дөрвөн сар шахам хугацаанд 144 тонныг л зарсан байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 6-ныг дуустал үргэлжлэх бөгөөд хонины мах гулуузаараа нэг килограмм нь 10,000 төгрөг бол үхрийн махыг 13,000 төгрөг.

Харин нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрт нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байгааг мэдээллээ.

Энэ тухай УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн "Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан 8,713 тонн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэн худалдаалж байна. Үүнээс 40% үхрийн мах бол 60% хонины мах юм.

Нөөцийн махыг бэлтгэсэн 10 ААН-ийн төлөөлөлтэй хэлэлцэж, махны үнийг хямдруулаад байна.

Тухайлбал нэг кило нь 13,800 төгрөгөөр зарагдаж байсан үхрийн махыг өргөтгөсөн худалдаагаар 13,000 төгрөг, жижиглэнгээр буюу дэлгүүрүүдэд 13,300 төгрөг болгосон. Хонины махыг нэг килограммыг өргөтгөсөн худалдаагаар 10,000 төгрөг, жижиглэнгээр 10,300 төгрөгөөр худалдаалж байна.

Өргөтгөсөн худалдааны хуваарийг долоо хоног бүр шинэчлэн гаргаж, нийтэд мэдээлдэг" гэв.

Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл дөрвөн сар шахуу хугацаанд 75.3 тонн нөөцийн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулжээ.

2025.05.31-2025.06.06-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд: 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг