Уншиж байна ...

Ч.Отгонтунгаа: Иргэдэд нөөцийн мах муу гэсэн эргэлзээ байдаг

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 52 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 176 дэлгүүрээр нөөцийн хонь, үхрийн махыг худалдан борлуулж байгаа билээ.

Нөөцийн махны чанар, савлагаа муу, голдуу яс байдаг гэх шүүмжлэлийг иргэд хэлдэг. Энэ удаад уг асуудалд анхаарлаа илүү хандуулсан бололтой.

"Агро нэгтгэл трейд" компанийн малын эмч Ч.Отгонтунгаа "Манай үйлдвэрийн лаборатори 2024 оны арваннэгдүгээр сард Стандарт, хэмжилзүйн газраас итгэмжлэл авсан юм. Итгэмжлэлтэй лаборатори нь нян, бактери судлал зэргээр хүнсний бүтээгдэхүүнийг шинжилдэг.

Тэгэхээр манай үйлдвэрийн бэлтгэж байгаа нөөцийн мах нь шинжлэгдсэн, хүнсний аюулгүй байдлыг хангасан эрүүл, хүнс.

Иргэдэд нөөцийн мах муу гэсэн эргэлзээ байдаг. Нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэхдээ төхөөрсөн малын толгой, дотор гулууз маханд шинжилгээ хийж, сэврээсний дараа гүн хөлдөөж агуулахад хадгалдаг. Ингэж бэлтгэсэн махыг нийслэлийн иргэддээ хүргэж байгаа" гэж ярив.

Нөөцийн хонины нэг килограмм мах 11,800, үхрийн мах 13,800 төгрөгөөр борлуулагдаж байгаа юм.