Нийслэлийн иргэдийн хаврын хүнсний хэрэгцээнд зориулж 2025 оны хоёрдугаар сарын 7-ноос нөөцийн махыг худалдаанд гаргаад буй. Өнөөдрийн байдлаар 179 дэлгүүрт нөөцийн үхэр, хонины махыг худалдаалж байгаа юм.
Ирэх Бямба гарагаас нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулна.
Төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт нөөцийн мах худалдан борлуулж байгаа 179 дэлгүүрийн байршлыг хүргэж байна.
Энэ жил 10,000 тонн махыг 10 ААН үйлдвэрийн аргаар бэлтгэж нөөцлөн Эрдэнэт, Дархан, Чойбалсан хотоос нийслэлд хүргэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!