ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батзориг: Өнөөдрөөс нөөцийн махыг худалдаанд гаргаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10,000 тонн нөөцийн мах бэлтгэжээ. Нөөцийн махны худалдааг өнөөдрөөс нийслэлийн зургаан дүүрэгт эхлүүлсэн байна.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг "Өнөөдрөөс нөөцийн махны худалдааг үе шаттайгаар эхлүүлж байна.

Энэ жил 446 цэгээр нөөцийн махыг борлуулахаар төлөвлөснөөс 117 цэгээр борлуулалтыг эхлүүллээ.

2025 оны хоёрдугаар сарын 15-н гэхэд төлөвлөсөн бүх цэгээр нөөцийн махыг худалдана. Дүүргийн менежерүүд үе шаттай эхэлж байгаа худалдааг иргэдэд төөрөгдөл төрүүлэхгүйгээр зохион байгуулж, мэдээ мэдээллийг сайн өгч, хаягжилтыг онцгой анхаарахыг сануулж байна" гэв.

Нөөцийн хонины мах жижиглэнгээр нэг килограмм нь 11,800, үхрийнх 13,800 төгрөгөөр зарагдаж байгаа бол ямааны мах худалдаанд гараагүйг мэдээллээ.

117 цэгийн байршлын мэдээллийг удахгүй хүргэх болно.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.102] 2025/2/10
Захын үнэтэй адилхан байна.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.198] 2025/2/8
Махны үнэ цаашид ч тогтвортой өснө, учир нь малчин ардын шуналд хязгаар байхгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.165] 2025/2/8
Болоогүй шүү. Одоо хятадууд бөөндөж аваад 4 сард хоослон зарим нь
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.35] 2025/2/8
Хуцалгүй авуул ав байвал бай хямд өгхөөр бас хуцан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.222] 2025/2/8
Ямар үнэтэй нөөцийн мах вэ?
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.185.192] 2025/2/7
Нөөцийн мах бэлтгээгүй гээ биз дээ!!! Наад мах чинь хувь компаниууд гадагшаа экспортлохоор бэлтгэсэн мах шүү!!!
0 | 0 Хариулах
Уншигч [103.57.95.98] 2025/2/7
Улс төр хийсээр байгаад нөөцийн мах бэлтгээгүй байгаа шүү, үнэ өсөхөөр сандрахдаа л махны экспортыг 6 сарын хугацаагаар хориглосон юм.
1 | 0 Хариулах
ИРГЭН [103.212.163.204] 2025/2/7
Хурдан гаргаач тэгээд. Махны үнэ тэнгэрт гарчлаа. 3 хан сая хүнийг олигтойхон амьдруулж чадахгүй муусайн авилгалч хулгайчууд. Өөрсдөө л хэдэн тэрбум ихнаядаар нь цуслаад байна. Улсынхаа хэрэгцээг бүрэн асуудалгүй хангаж чадахгүй байж үхсэн ацных нь гадагшаа мах гаргах вэ малнууд....
4 | 1 Хариулах
Зочин [66.181.187.229] 2025/2/7
Хүн чамайг амьдруулна гэж юу байдаг юм. Намар хөдөө яваад идэш хоолоо бэлдчих арчаагүй юу чи
1 | 2 Хариулах
лидо [184.22.79.119] 2025/2/7
шш бас л нэг шахаа одоо Америкаас үнэтэй мах иддэг болж!
3 | 1 Хариулах