2025 оны хаврын нөөцийн махны худалдааг эхлүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд мах, махан бүтээгдэхүүн хадгалах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн агуулахад нөөцөлж, хадгалагдаж буй махны чанар, эрүүл ахуйн шаардлага, махны тоо хэмжээ тогтоох, хяналт шалгалтыг өнөөдрөөс эхлүүлэхээр болжээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон бусад холбогдох газрууд Хяналт шалгалтыг зохион байгуулах юм байна.
Хяналт шалгалт хоёрдугаар сарын 9-нийг дуустал үргэлжилнэ.
Энэ онд 10,000 тонн нөөцийн мах бэлтгэж, гуравдугаар сарын 20-ноос худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6,337 тонн махыг нөөцөлсөн бөгөөд хонины нэг килограмм махыг 8,900, ямааны махыг 6,700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр худалдан борлуулж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!