Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий талаар хэвлэлийн хурал зохион байгуулна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Төв цэнгэлдэх хүрээлэнд

11:40 цагт Дархан аварга Ж.Мөнхбат агсны хөшөөг сүндэрлүүлж мөнхөлнө. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

12:00 цагт Монголын урлагийн зөвлөл нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран Улаанбаатар биенналь урлагийн наадмыг энэ сарын 6-20-нд зохион байгуулах гэж буй талаараа мэдээлнэ. 

Тус наадам нь нийслэл хотоороо нэрлэгдсэн анхны биенналь байх бөгөөд эх орноо олон улсад сурталчлах, дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчдийн бүтээлийг монгол үзэгчдэдээ хүргэх зорилготой. 

Улаанбаатар Зочид буудалд 

13:00 цагт Монголд анх удаагаа дэлхийн зэрэглэлийн гурван (ДАШТ, Их Дуулга, Эмэгтэйчүүдийн цуврал) тэмцээнийг хүлээн авах талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

Төрийн ордонд 

14:00-14:30 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороод хуралдана.