Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэх нэрийдлээр бусдын эд хөрөнгийг залилсан зургаан иргэнийг яллагдагчаар татжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт 48,756 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 514 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 

Бүртгэгдсэн гэмт хэргийг ангиллаар нь авч үзвэл:

  • Хүний амь насыг хохироосон найм
  • Бусдын биед халдаж хохирол учруулсан 206
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13
  • Өмчлөх эрхийн эсрэг 153
  • Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 11
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 14
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын эсрэг 100
  • Бусад төрөлд хамаарах есөн хэрэг бүртгэгдсэн байна.

Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа дараах хэргүүдийг мэдээллээ. 



Цахим орчинд “Зээлийн эрх нэмэгдүүлнэ” гэх нэрийдлээр олон тооны иргэдийн эд хөрөнгийг залилсан зургаан иргэнийг яллагдагчаар татаад байна.

Тухайлбал иргэн О нь 2024 оны зургаадугаар сарын 29-ний өдөр цахим орчинд "Зээлийн эрх нэмэгдүүлнэ" гэх зар мэдээллийг байршуулж хохирогч иргэдийн Токи, Лэнд зэрэг аппликэйшн рүү нэвтэрч, эд хөрөнгийг залилсан долоон үйлдэлд тавдугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1, 17.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгаж ажиллагааг явуулж байна.

Он гарснаас хойш бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Энэ төрлийн гэмт хэргийн 85.8 хувийг залилах гэмт хэрэг эзлээд байна.

Цахим орчинд иргэдийг бараа үйлчилгээ захиалах, даалгавар биелүүлэх, бусдын цахим хаягаар дамжуулж мөнгө зээлэх, бусдын өмнөөс зээл авсан түрээсийн үйлчилгээ, виз гаргах зэрэг нэрийдлээр иргэдийг хууран мэхэлж эд хөрөнгийг залилж байна.

Иргэн та цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд нэн даруй Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтсийн 51265666 дугаарт хандаж яаралтай хариу арга хэмжээ авахыг зөвлөлөө. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/policemng/videos/1227886385632928