Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5,075 болж өмнөх өдрөөс 259-өөр нэмэгдсэн талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ. Үүнээс эдгэрсэн 3,333 хүн байгаа бол гэрээр болон эмнэлэгт 1,740 хүн эмчлүүлж байна.
Улаанбурхан өвчин амьсгалын замаар халдварладаг, халдварлалт өндөртэй өвчин бөгөөд тууралт гарсан эхний өдрөөс өмнөх дөрвөн өдөр, дараагийн дөрвөн өдөрт хамгийн их халдвартай байдаг байна. Халдвар авсан бол илрэх шинж тэмдэг:
Эдгээр шинж тэмдэг илэрвэл харьяа өрх дүүргийн эрүүл мэндийн төвд яаралтай хандахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!