Уншиж байна ...

УИХ

11 жилийн өмнө
11 жилийн өмнө
Зураг
2013 оны 11 сарын 7
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.
Зураг
2013 оны 11 сарын 6
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс хойш эхэлж хуралдааны эхэнд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Ингээд дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Санал хураалтын явцад УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Зураг
2013 оны 11 сарын 6
Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг үдээс хойш дахин зарлан хуралдуулж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Зураг
2013 оны 11 сарын 6
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2013.11.06/ үдээс өмнө хуралдаж эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Зураг
2013 оны 11 сарын 6
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Зураг
2013 оны 11 сарын 4
Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж, бүх нийтээр ёслон тэмдэглэж байх болсон. Тулгар төрийнхөө 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ой, Монгол бахархлын өдрөө монголчууд өнөөдөр тэмдэглэж байна.
Зураг
2013 оны 11 сарын 2
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Вүдон Ван нар “Цахим парламент” төслийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан гарын үсэг зурлаа.
Зураг
2013 оны 11 сарын 1
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан.
Зураг
2013 оны 11 сарын 1
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, гишүүдийн санал хураалтаар эхэллээ.
Зураг
2013 оны 10 сарын 31
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс бусдыг нь хэлэлцэхээр шийдвэрлэж энэхүү хуулийн төслийг нам, эвслийн бүлгүүд хуралдаанаараа дахин хэлэлцэж эцсийн шийдэлд хүрсний дараа нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулан хэлэлцэх эсэхийг шийдэхээр тогтлоо.
Зураг
2013 оны 10 сарын 31
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Зураг
2013 оны 10 сарын 31
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Зураг
2013 оны 10 сарын 31
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ асуудлын талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав.
Зураг
2013 оны 10 сарын 31
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагт 56.6 хувийн ирцтэй эхэллээ. Нэгдсэн хуралдаанаар эхлээд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Зураг
2013 оны 10 сарын 29
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцуулсан юм.
11 жилийн өмнө
11 жилийн өмнө