Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг үдээс хойш дахин зарлан хуралдуулж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Гишүүд байнгын хорооны ажлын хэсгээс боловсруулан хуралдаанд оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналууд нэг бүрээр асуулт асууж, санаачлагч болон ажлын хэсгийн тайлбар хариултыг сонсон хэлэлцсэний дараа санал хурааж дууслаа.
Ингээд ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусган ЭЗБХ-ны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүүг томилов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!