Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, зуслангийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд амарч, чөлөөт цагаа өнгөрөөх амралтын бүс болгон тохижуулж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар тохижилтын ажлын явц 80 хувьд хүрсэн байна. Цэцэрлэгт хүрээлэнг ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ар согоот, Шадивлан, Зуун мод, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Гүнт, Билгүүний энгэр, Майхан толгой, Ойн булаг зэрэг зуслангийн газрууд багтдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!