Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын чуулганы хуралдаан

Чуулганы хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан. 

Үүний дараагаар Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг гишүүд дэмжлээ.

Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлаад байна.

Харин үдээс хойш үргэлжлэх хуралдаанд /14:00 цагаас/ Ерөнхий сайд Чингис бондын зарцуулалт, Монгол Улсын гадаад өр, төлбөрийн талаар мэдээлэл өгнө.