Соёлын төв өргөөнд
09:00 цагт “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар мэдээлнэ.
Тусгаар тогтнолын ордонд
10:30 цагт МАН-ын дэргэдэх "АРДЫН ХҮЧ" ТББ-ын төлөөлөл МАН-ын бага хурлыг яаралтай хуралдуулах шаардлагыг намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт өгнө.
АТГ-ын гадна
11:00 цагт Иргэн О.Энхмаа хотын дарга Х.Нямбаатарын хууль эрх зүйн үндэслэлгүй захирамж, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгнө.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Уран бүтээлч GENTLE буюу Мөнхбаяр овогтой Мэндбаяр нь олон удаагийн хагалгаанаас үүдэж антибодй буюу эсрэг биет үүсэж, Монголд бөөр шилжүүлэн суулгах боломжгүй болж БНСУ-ыг зорьж эмчлүүлэхийн тулд өөрийн тоглолтоо хийх талаараа мэдээлэл өгнө.
SocialPay паркт
12:00 цагт ALL IN HIТ 2-ийн залуус тоглолтынхоо талаар хэвлэлийн хурал хийнэ.
Спортын төв ордонд
13:00 цагт Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын хаалтын ёслол болно.
Art Gallery-д
15:00 цагт Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдийн бүтээлээс бүрдсэн уран бүтээлийн тусгай үзэсгэлэнг зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!