Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт орууллаа

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.

Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн өдрийн хуралдаанаар хийж баталлаа. 

Харин дараах хуулийн төслүүдийн ахны хэлэлцүүлгийг хийж,  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл