2014 оны 1 сарын 14
Нэгдүгээр бүлгийн цус (О): Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс хоол боловсруулах систем сайтай. Гэхдээ тэд харшил, цус бүлэгнэх, ходоодны шарх, цусны даралттай болох магадлал өндөр байдаг. Гурилан бүтээгдэхүүн жин нэмэгдүүлдэг тул үүнийг хязгаарлагдмал хэрэглэх нь зүйтэй.
Уух зүйлээс цэвэр ус болон ногоон цайг хэрэглэж занших хэрэгтэй. Мах, загас, далайн бүтээгдэхүүн, исгэлэн бус ногоо, жимс (байцаа, чавга, ананас), хар талх хэрэглэхээс гадна тахиа, өндөг, бяслаг, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, ногоо, жимс (сонгино, лууван, өргөст хэмх, улаан лооль, улаан манжин, абрикос, усан үзэм, лийр, малин, пэрсик, алим), пиво, улаан цагаан виног хязгаарлаж хэрэглэнэ.