Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хэт өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандаарай

Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 15
Өдрийн шуудан
Зураг зураг
Хэт өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандаарай

Бага болон сургуулийн насны хүүхдийн дунд ханиад буюу амьсгалын замын өвчлөл өндөр байгааг хүүхдийн эмч нар хэлж байна.

Сүүлийн үед тохиолдож буюу амьсгалын замын өвчлөл нь голдуу вирусээр үүсгэгдсэн байдаг тул өндөр халуурах, амьсгал бачуурах, шингэн нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгч байгаа мэдээллээр амьсгалын замаар халдварладаг цочмог өвчинд томуу, аденовирус зэрэг зургаан төрлийн вирусийн халдвар багтдаг байна. Томуу нь вирусээр үүсдэг бөгөөд гурав хүртлэх насны хүүхэд илүү өвчилдөг.

Өвчний нууц үе нь 1-2 хоног байх ба 38.5-40хэм хүртэл халуурна. Толгой өвдөх, ядарч сульдах, нойр муудах, хоолонд дургүй болох зэрэг хордлогын шинж илэрдэг.

Хордлогын шинжээс хойш 1-2 хоногийн дараа ханиалгаж, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэн, цагаан мөгөөрсөн болон гуурсан хоолойн үрэвслийн шинжүүд ажиглагддаг байна.

Аденовирусийн халдварийн үед Амьсгалын зам, нүд ба гэдэсний салст бүрхүүл, тунгалгийн эдийг гэмтээж, халууралт хордлогын шинжээр илэрдэг. Өвчний нууц үе 5-6 хоног байдаг. Мөн 38-39С хэм хүртэл халуурна. Хамар битүүрч, шингэн нус гарна.

Хамар залгиурын салст бүрхүүл хавагнан улайж залгиурын арын ханын хөхлөг нь улайж томорсон байдаг. Эхэндээ шингэн цэртэй ханиах ба сүүлдээ бөгшүүлж ханиадаг.

Тиймээс ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайн сахиж, амны хаалт /маск/ зүүх, 4-6 давхар маскийг хоёр цаг тутамд сольж зүүх, өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалт байнга хийх. Түүнчлэн кварцаар өдөрт нэг удаа 15-20 минутаар өрөөг шарж ариутгахыг зөвлөж байна.

Цаг агаар тогтуун үед ханиадны вирус улам идэвхиждэг тул бага насны хүүхдийг амны хаалттай явуулахыг санууллаа. Хэрэв өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байхыг анхааруулахын зэрэгцээ мэргэжлийн эмчид хандахыг хүүхдийн эмч нар зөвлөлөө.

Вирусийн халдварын үед антибиотекоос илүү вирусийн гаралтай эм уух нь үр дүнтэй байдаг аж. Мөн биеийн дархлаа сэргээж, эсэргүүцэл сайжруулах халуун аарц, чацарганын шүүс, адууны махтай сармистай шөл уулгах хэрэгтэйг сануулж байна.

Зураг