Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Украин, Молдова улсууд үүрэн холбооны роумингийн бүсэд нэгдсэнээр Европын Холбоонд элсэхэд нэг алхам ойртох гэнэ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Украин, Молдова улсууд 2026 оны нэгдүгээр сарын нэгнээс Европын Холбооны RLAH (Roam Like At Home) сүлжээнд нэгдэхээр болжээ.

2017 онд эхэлсэн RLAH нь Европ даяар үйлчилдэг үүрэн холбооны роумингийн сүлжээ бөгөөд бүх гишүүн улсуудын иргэд Европын Холбооны нутаг дэвсгэрт зорчихдоо өөрийн дотоодын тарифаар залгах, мессэж бичих, интернэтэд холбогдох боломжтой байдаг.

RLAH сүлжээнд бас Европын Холбооны гишүүн бус Исланд, Лихтенштейн, Норвеги улсууд, Их Британийн зарим операторууд нэгдсэн байдаг юм.

Брюсселийн эрх баригчид анх удаагаа Европын Холбооны гишүүнд нэр дэвшигч улсуудыг RLAH сүлжээнд урьсан нь энэ болжээ.

Украин, Молдова улсуудыг RLAH сүлжээнд нэгтгэх эцсийн шийдвэр долдугаар сард Европын Холбооны гишүүн улсуудын санал хураалтаар гарах бөгөөд үүний дараа шилжилтийн үйл явц эхлэх юм байна.

Ингэснээр эдгээр улсуудын Европын Холбооны гишүүн болох үйл явц нэг шатаар ахиж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Associated Press