Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулан “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-аас мэс засал, эрчимт эмчилгээнд хэрэглэгдэх 70 сая төгрөгийн үнэ бүхий 26 нэр төрлийн нэг удаагийн багаж хэрэгслийг тус эмнэлэгт хандивлалаа.
Хандивын үйл ажиллагаанд “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ийн тэргүүн Х. Сэлэнгэ, Г.Даваалхам, ЭМЯ-ны дэд сайд Ж. Амарсанаа, ЭМЯ-ны оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н. Гэрэлт-Од, УНТЭ-ийн урдирдлагууд оролцсон байна.
Хандиваар ирсэн багаж хэрэслүүд:
1. Нэг удаагийн сальфетка
2. Нэг удаагийн зүү
3. Нэг удаагийн улавч
4. Соруулгын ком
5. Соруулгын гуурс
6. Бөөр хэлбэрийн таваг
7. Зүүний соронзтой хайрцаг
8. Хүчил төрөгчийн маск
9. Түлэгчийн утастай хошуу
10. Мэс заслын оёдол авах сет
11. Хагалгааны тусгаарлах бүтээлэг
12. Уян зүү тавих иж бүрдэл
13. Гар угаах нэг удаагийн губка
14. Мэс заслын иж бүрдэл
15. Мэс заслын малгай
16. Мэс заслын ариун бээлий
17. Амбуны хүрээтэй маск
18. Гарын ариутгагч
19. Шээсний уут
20. Дуслын систем
21. Мэс заслын силкэн утас
22. Дэлгэдэг живх
23. Түлэгч аппаратны идэвхгүй электрод
24. Соруулгын хошуутай гуурс
25. 4х4, 10.2 см х 10.2 см сальфетка
26. 2х2, 5.1 см х 5.1 см сальфетка
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!