Аав ээжүүдийн санааг зовоодог асуудал бол хүүхдийн боловсрол билээ. Хүүхдээ боловсролтой болгоход мэдээж мөнгө хэрэгтэй. Мөн энэ хооронд аав ээжид золгүй явдал тохиолдвол хүүхдийн ирээдүй тэр чигтээ бүрхэг болно.
Тэгвэл боловсролын хуримтлал болон эрсдэлийг нэгэн зэрэг шийдэх цоо шинэ бүтээгдэхүүн гарчээ. Энэ талаар Мандал Лайф Даатгалын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ноён Жон Спенстэй ярилцлаа.
- Аав ээж, хүүхдүүдэд маш хэрэгтэй бүтээгдэхүүн гаргаж байгаа юм байна. Баяр хүргэе! 4 хүн тутмын 1 нь хүүхдээ 18 нас хүрэхээс өмнө мөнх бусыг үзүүлж, хүүхдүүдийн мөрөөдөл нуран унадаг талаар ярилаа. Үүнийг хүүхдийн боловсролд зориулсан даатгалаар хамгаална гэлээ?
- Тиймээ. Хүүхдийн Боловсролын Даатгалаар аав ээжүүд маань 2 асуудлыг нэгэн зэрэг шийднэ.
1/ Хуримтлал үүсгэж хүүхдээ 18 нас хүрэхэд өгөөжтэй нь хамт авна.
2/ Хэрэв аав ээжид золгүй явдал тохиолдвол нэмж нөхөн төлбөр авна. Ингэснээрээ хүүхдийн ирээдүйг баталгаажуулж байгаа юм.
- Жишээгээр тайлбарлавал?
- 1 настай хүүхэдтэй хүн сар бүр ердөө 200 мянган төгрөгийг 5 жил төлсөн гэж үзье. Ингэхээр нийт даатгалд төлсөн төлбөр 12 сая төгрөг болно. 5 жилийн хугацаанд шүү дээ. Ингээд, ямар ч тохиолдолд 40 – 66 сая хүртэл төгрөгийг даатгалаас буцааж авна. Тэгэхээр даатгуулагч нарын хувьд маш ашигтай гэж ойлгож болно. 12 саяыг төлөөд 66 хүртэлх сая төгрөгийг авч байна.
- Даатгалд төлсөн мөнгөө буцаагаад өгөөжтэй нь авна гэсэн үг үү? Машинаа даатгуулсан хүн хохиролд ороогүй бол даатгалд төлсөн мөнгөө буцааж авдаггүй. Харин энэ даатгалын хувьд өөр гэж ойлголоо.
- Үндсэндээ тийм. Гэрээний хугацаа буюу 5 жилээ таслахгүй сар бүр мөнгөө төлсөн л бол төлсөн мөнгөө бүрэн, нэмээд өгөөж бодуулж авна. Мэдээж энэ хооронд амь насны хамгаалалт бас үйлчилнэ.
- Тэгвэл хүүхдэд үнэхээр хэрэгтэй бүтээгдэхүүн байна шүү дээ. Нэлээн урт хугацаатай даатгал учраас хүмүүс хэр баталгаатай бол, нөхөн төлбөрөө төлөх болов уу гэж бодож магадгүй?
- Тэгэлгүй яах вэ. Манай энэ даатгал маань Ханновер Ре давхар даатгалын компанид давхар даатгуулсан байгаа. Ханновер Ре бол 80 гаруй тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн том даатгалын компаниудын нэг юм.
- Даатгалаа хаанаас, яаж авах вэ гэсэн асуулт аав ээжүүдэд маань байгаа байх?
- Маш амархан. Энэ ярилцлагын доор байгаа линк дээр дараад л ердөө 5 минутын дотор даатгалд хамрагдана. Манай компанийн салбар дээр ирэх шаардлагагүй.
- Бас нэг бонус байгаа гэж та хэлсэн?
- Даатгалын эхний хураамжаа төлөхөд л амь насны хамгаалалт үйлчилдэг давуу талтай. Өөрөөр хэлбэл, эхний сарын 200 мянган төгрөгөө төлөөд байж байтал гэрээнд заасны дагуу золгүй явдал тохиолдсон бол 44 сая төгрөг хүртэл хүүхдэд олгоно.
- Эхний 200 мянган төгрөгөө төлмөгц л сэтгэл тайван болох юм байна. Маш хэрэгтэй бүтээгдэхүүн нэвтрүүлсэн та бүгдэд баярлалаа. Амжилт хүсье!
- За их баярлалаа. Аав, ээжүүд маань энэ ярилцлагын доор байх линк дээр дарж илүү их мэдээлэл аваарай. Эхний 1000 харилцагчид бонустай шүү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!