Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ахмадуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр боллоо

ikon.mn
2014 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ЭМШУИС төгсөгчдөө сурталчлах, нийгэмд таниулах  оюутнуудынхаа  санал бодлыг сонсох зорилгоор төгсөх курсийн оюутнуудын  уулзалтыг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулав.

Уулзалтын үр дүнд оюутнууд  сар шинийн баярыг угтаж Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн алслагдсан хорооны өндөр настнуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр болжээ.   

Уг уулзалтад БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцсон аж. Тэрбээр “Төгсөгчдөө ажлын байртай байлгах,  ажилд зуучлах ажлыг сургууль хийх  ёстой. Энэ тал дээр танай сургуулийн удирдлагууд санаачилгатай ажиллаж байгаад талархаж байна. Төгсөх ангийн оюутнууд  зургаан жил сурч мэдсэн зүйл, өөрийн ур чадвараа монголчууддаа харуулж чадсанаар ажилд орох үнэгүй сурталчилгаа болж өгч байгаа юм. Та бүхэн хөдөө орон нутагт ажиллах хүсэлтэй гэвэл  аймаг, орон нутгийн засаг даргатай уулзаж цалин мөнгө, орон байрны нөхцөл ямар байх талаараа эртнээс ярьдаг болох хэрэгтэй. Энэ тал дээр бид дэмжиж ажиллана” гэсэн байна.

Сар шинийн босгон дээр болох оюутнуудын сайн дурын үйл ажиллагаанд дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, мэргэжилтнүүд  хяналт тавьж  идэвхи санаачилгатай ажилласан оюутнуудаас сонгон ажлын байраар хангах боломжтой гэдгээ Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга нар уулзалтын үеэр амалжээ.