1. СОСКЫГ НЭГ ОЙ ХАГАСААС ЦААШ ХӨХҮҮЛБЭЛ НҮҮРНИЙ ХЭЛБЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
Соска хөхөхөд амны хөндийд гардаг өөрчлөлтүүд хуруугаа хөхдөг зуршилтай хүүхдэд гардагтай ерөнхийдөө адил байдаг. (заалхай зуулт г.м) Хугацааны хувьд удах тусмаа өөрчлөлт үүсэх магадлал их. Хэрэглэж эхэлснээс хойш 18 сарын дотор өөрчлөлт үүсэх нь бага, харин 36 сарын дотор илэрхий өөрчлөлт ажиглагддаг. 18-36 сартайд хүүхэд өөрөө болихгүй бол зогсоох хэрэгтэй. Сүүлийн үед 2 нас хүртэл болно гэдэг боловч эртхэн болих тусмаа сайн.
2. СҮҮН ШҮД УРГАЖ ЭХЭЛМЭГЦ АРИУН ЦЭВЭРТ НЬ АНХААР
Хамгийн энгийн арга бол хуруундаа марли ороож байгаад буцалсан бүлээн усанд дүрж шүдний өнгөрийг арилгаж өгөх ба хүүхдийнхээ шүдийг 6 нас хүртэл эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй. Мөн аав ээжийгээ даган дурайн угаах дадалд суралцуулах нь зүйтэй. Ингэхдээ хүүхдэд зориулсан оо, сойз хэрэглэнэ. Хоолны давтамж чухал болохоор ойр ойрхон чихэр идүүлэхгүй байх, идэхийг хүссэн үед нь сайн идүүлэх, дараа нь шүдийг сайн угааж өгөх боломжгүй бол ус уух эсвэл амыг нь зайлуулж хэвшүүлбэл их сайн. Шүд цоорч эхэлж байвал цоорол зогсоох түрхлэг түрхүүлээрэй бас араа шүд нь ургаж буйлнаас чөлөөлөгдвөл тэр дор нь цоорлоос хамгаалах түрхлэг түрхүүлэх хэрэгтэй. Ер нь шүдний эмчид үзүүлж тухайн хүүхдэд тохирсон эмчилгээ хийлгэж байнгын хяналтанд байлгахыг зөвлөж байна.
3. СҮҮН ШҮД УДААН ГАРАХ НЬ ЭМЗЭГЛЭХ АСУУДАЛ БИШ
Сүүн шүд нь эрүү хоншоорт тус бүрт 10 нийтдээ 20 шүд байдаг. Хүүхдийг 6-8 сартай байхад анхны сүүн шүд ургаж эхэлдэг ба 2 нас 6 сартайд бүх шүд нь ургаж дуусдаг. Эхний шүд удаан гарах нь эмзэглэх ноцтой зүйл биш. Мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхдэдээ хангалттай амин дэм, эрдэс бодис агуулсан хоол тэжээл өгч байхыг анхааруулья.
Сүүн шүд 5-6 наснаас эхлэн 13 нас хүртэл нь солигдоно. 15 нас гэхэд байнгын шүдний эгнээ бүрэн хэлбэржинэ. Энд анхаарах чухал зүйл бол 5-6 насанд шүд уналгүй хамгийн түрүүнд гарч ирдэг байнгын 1-р их араа шүд юм. Бага насанд нь гарч ирдэг учраас эцэг эхчүүд сүүн шүдтэй андуурдаг.
4. ЗАЖИЛЖ ИДДЭГ ХООЛ ХҮНС ШҮЛС ИХЭЭР ЯЛГАРУУЛЖ АМНЫ ХӨНДИЙГ ЦЭВЭР БОЛГОДОГ
“Хүүхдийн шүдний бат бөх, эрүүл байдлыг хадгалж цооролтоос сэргийлэхийн тулд юуг голлон анхаарах вэ?”
Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсний хэрэглээг зохицуулах, ба хянах нь маш чухал. Үүнд,
5. УГЖНЫ БУРУУ ХЭРЭГЛЭЭНЭЭС БОЛЖ ЭРТ ҮЕИЙН ЦООРОЛ ҮҮСДЭГ
Угжны цоорол гэдэг нь /nursing bottle caries/ хүүхдийн буруу хөхөх дадал өөрөөр хэлбэл бор хоолонд орсон үед удаан хугацаагаар унтахдаа эхийнхээ хөхийг хөхөх, сүү болон чихэртэй шингэнээр угжсанаас үүсч байгаа шүд цоорох өвчний хүнд хэлбэр юм. Энэ үед тэр болгон цооролд өртдөггүй хоншоорын үүдэн шүдний уруул талын гадаргаас эхэлж шүдний бүх гадаргууг нилэнхүйд нь нэг зэрэг хүнд хэлбэрээр гэмтээдэг. Сүүлийн үед угжны цоорол гэж нэрлэхээ больж хүүхэд насны эрт үеийн цоорол буюу early childhood caries гэж нэрлэх болсон. Эмчийн хяналтад оруулан эмчлүүлэх шаардлагатай.
6. ХУМС ХЭМЛЭХ, ШҮД ХАВИРАХ БУРУУ ЗУРШЛААС БОЛЖ АМНЫ ХӨНДИЙ ӨВЧИЛДӨГ
7. ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ХЭРХЭН УГААХ ВЭ?
8. ХҮҮХДЭД ЯМАР ТӨРЛИЙН ОО, СОЙЗ ХЭРЭГЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?
Шүд арчлах хэрэглэгдэхүүнд шүдний сойз, шүдний оо, шүдний завсар цэвэрлэгч сойз, шүдний утас, чигчлүүр мод, ам зайлах, цэвэрлэх уусмал зэрэг орно.
Шүдний сойз: Шүдний сойзыг зөв сонгон авахын тулд сойзны толгой, үс, иш гэсэн үндсэн хэсгийг үндэслэн сонгоно.
Сойзны толгой: Тухайн хүний дээд үүдэн 2 шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой. Том толгойтой сойз нь талбай ихтэй, аманд хөдлөх, угаах зай бага байдаг тул шүд бүрийг сайн угаах боломжгүй байдаг. Харин сойзны толгой жижиг байх тусам аманд чөлөөтэй хөдлөх, шүд бүрийг угаах боломжтой байдаг.
Сойзны үс: Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь тохиромжтой байдаг. Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэх нь зүйтэй.
Шүдний оо: Шүдний оог дотор
Шүд хоорондын завсар цэвэрлэх утас: Шүд хоорондын завсар цэвэрлэх утсаар сойз хүрэхгүй түшилцэх гадаргууг цэвэрлэх зорилготой хэрэглэдэг юм. Түшилцэх гадаргуу нь сүүн ба байнгын шүдний алинд ч шүд цоорох өвчинд өртөмтгий байрлал болдог. Шүдний утас нь лавтай (wax), лавгүй гэж байна. Лавтайг нь хэрэглэх бүрт шүдний түшилцэх гадаргууд зай гарах тул лавгүйг нь голчлон хэрэглэдэг.
Шүдний чигчлүүр: Чигчлүүр нь хуванцар болон модоор хийгдсэн байх бөгөөд гурвалжин, хавтгай, бөөрөнхий хэлбэртэй байдаг. Чигчлүүр нь шүдний завсарын хоолны үлдэгдлийг цэвэрлэхээс гадна энэ хэсгийн өнгөрийг авахад хэрэглэгдэнэ.
Чигчлүүрийг хэрэглэхдээ өөрийн шүдний завсарын хэмжээнд тохируулан хэлбэр, хэмжээг сонгох нь зүйтэй.
9. СҮҮН ШҮДИЙГ ЭРТ АВАХУУЛСНААС ШҮД ЭРҮҮНИЙ ГАЖИГ ҮҮСЧ БОЛНО
Шүд цоорох өвчин зэрэг шалтгаануудын улмаас шүд унах хугацаанаасаа эрт сүүн шүдээ алдах нь шүдний эгнээ зуултанд муу нөлөө үзүүлдэг.
Үүний гол нөлөө нь зай багассанаас дараагийн шүдлэх байнгын шүдний байрлалын гажгийг үүсгэнэ. Ялангуяа 1-р их араа шүд шүдлэсний дараа сүүн араа шүдийг эрт алдах нь байнгын хажуугийн шүднүүдийн эгнээний гажгийг үүсгэх шалтгаан болдог. Иймээс эмчийн хяналтанд орж, сүүн шүдний өвчлөлийг эмчлүүлэн байнгын өөрийн жамаар унагах нь зүйтэй.
10. АНХНЫ ШҮД ЦООРЛЫН НЯНГ ХҮҮХЭД ЭЭЖЭЭСЭЭ ШҮЛСЭЭР ДАМЖУУЛАН АВДАГ
Гэр бүлийн гишүүдийн шүд эрүүл, тэр дундаа эхийн шүд эрүүл байх нь хамгийн чухал. Анхны цоорлын нянг хүүхэд голчлон шүлсээр дамжуулж эхээсээ авдаг. Хүүхдийн соскийг амандаа хийх, хоолыг амнаасаа дамжуулж өгөх нь хамгийн буруу зүйл.
Үүнийг гэр бүлийн гишүүд бүгд мэддэг байх ёстой. Эх жирэмсэн үеэсээ л шүдний эмчийн хяналтанд орж амны хөндийгөө эрүүлжүүлэх хэрэгтэй.
Зөвлөгөө өгсөн: “Хос-Эрдэнэ” шүдний эмнэлгийн их эмч Д.Жанчивсэмбээ
99851662, Хаяг: БЗД, Жуков худалдааны төвийн оффисын 1 давхар