Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд байрлах барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэл 1.5 км авто зам тавих ажил үргэлжилж байна.
Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван “Авто замын барилгын ажил тавдугаар сарын 5-ны өдөр эхэлсэн. Газар шорооны ажил 80 хувь, нийт барилгын ажил 45 хувьтай үргэлжилж байна.
Авто зам нь долоон метрийн зорчих хэсгийн өргөнтэй, хоёр талдаа 1.5 метр явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй байх юм.
УБЗАА-ны хүсэлтийн дагуу уг 1.5 км замын даацыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хөдөлгөөнийг наймдугаар сард нээхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!