Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулиас “Нотолгоонд суурилсан анагаах ухаан” сэдэвт хурлыг энэ сарын 22-нд зохион байгуулахаар товлолоо.
“Чингис” зочид буудалд болох тус хуралд илтгэгчдээс гадна ЭМШУИС-ийн Мэргэжил Дээшлүүэх Институт, резидентүүд, багш нар оролцох юм. Мөн хоёр, гурав дахь шатлалын эмнэлгийн мэдрэл, сэтгэцийн эмч, дотрын эмч нар ч оролцох гэнэ.
Хуралд оролцсоноор сүүлийн үед ихээр хөндөгдөх болсон Нотолгоонд суурилсан анагаах ухааны талаархи мэдээллийг авч, олон улсын нотолгоонд суурилсан анагаах ухааны тэргүүлэх Профессортой уулзаж ярилцан санал бодлоо солилцох боломжтой гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!