Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Мөгөөрсөн эдийн хорт хавдрын анхны тохиолдол илэрлээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монголд мөгөөрсөн эдийн хорт хавдрын анхны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан өвчтөний ар гэрийнхэн болон Солонгосын “Тэ Жон Сон” эмнэлгийн монгол дахь эмч төлөөлөгч Ж.Батаа нар мэдээлэл хийлээ.

Өвчтөний онош 2013 оны наймдугаар сард ясны хавдар хэмээн тогтоогдож арванхоёрдугаар сарын 07-нд хоёр хавиргаа тайруулсан байна. Гэтэл хавдар нурууны зөөлөн эдэд үсэрхийлэн ургаж биеийн доод хэсэг мэдээ алджээ.

“Тэ Жон Сон” эмнэлгийн монгол дахь эмч төлөөлөгч Ж.Батаа ярихдаа “Ясны хавдар нь гар, эрүү, хөл зэрэгт үүсдэг нуруу нугасанд маш ховор тохиолддог. Яаралтай Солонгост очиж нарийн шинжилгээ хийлгэн химийн болон туяа эмчилгээ хийлгэн хавдрын ургалтыг зогсоож өвчтөний насыг уртасгах хэрэгтэй” гэлээ.

И.Энхбатын эгч И.Тогтохсүрэн

“Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн бөгөөд одоогоор ямар ч эмчилгээ хийлгэхгүй байгаа. Хоёрхон өдрийн дотор дүүгийн минь биеийн доод хэсэг бүрэн мэдээ алдсан, өвчин нь их хурдан хүндэрч байна” хэмээн өвчтөн И.Энхбатын эгч И.Тогтохсүрэн ярилаа.

Ар гэрийнхэний зүгээс Солонгост эмчүүлэхэд шаардлагатай 74 сая төгрөгийг цуглуулахаар УИХ-ын гишүүн Б.Болор, Архангай аймгийн нутгийн зөвлөл зэрэгт хандан хандив хүссэн өргөдөл гаргаад байгаа юм байна. 

Мөн сайхан сэтгэлт ард түмнээсээ хандив хүслээ. Хандивын данс: 5017253640