2015 оны 9 сарын 25
ХХААЯ-наас “Аваргуудаа сонсъё” сэдэвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат, Улсын сайн малчдын уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалтад Хөдөлмөрийн яам, ХАХНХЯ, ХАА-н бирж, Мал эмнэлэг үржлийн газар, Аймаг дундын отрын бүс нутгиийн захиргаа, Мал хамгаалах сан, Удмын сангийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран оролцож байгаа бөгөөд 21 аймгаас 44 малчин уригдан ирсэн юм.
Уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэлсэн үгэндээ махны экспортын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажлынхаа талаар малчдад танилцуулж, санаа бодлыг нь сонслоо. Түүнчлэн малчдад тулгамддаг гол асуудлуудын нэг болох малын хулгайг салбарын яамны зүгээс бодлогын хүрээнд анхаарал тавих болсон гэдгийг онцолсон юм.