Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Facebook -ийн timeline дээр видео автоматаар тоглоод байгааг хэрхэн зогсоох вэ?

Б.Дөлгөөн
2015 оны 9 сарын 25
IKON.MN

Facebook-ын сүүлийн шинэчлэлтээр видео бичлэгүүд play товч дараагүй байхад автоматаар тоглож эхэлдэг болсон байна.

Мэдээж энэ нь хүсээгүй хэрэглээнд ДАТА зардал бий болгох аюултай тул дараах аргаар хязгаарлахыг зөвлөж байна.

Дэкстоп дээр дараах тохиргоог өөрчилнө. 

1. Settings

 

 

2. Videos цэснээс Auto-Play VideosOff болгоно

 

 

Дээрх тохиргоог гар утсан дээр хийх бол утасныхаа Facebook аппликэшн дотроос дараах аргаар өөрчилнө.

Settings > Videos and Photos > Auto-play  хэсэгт нэвтрэхэд гурван сонголт байгаа. Үүнд:

  • Mobile Data болон Wi-Fi сүлжээтэй үед тоглуулах
  • Зөвхөн Wi-Fi холболттой үед тоглуулах
  • Хэзээ ч тоглуулахгүй байх (Never Autoplay Videos)

Эндээс өөрт тохиромжтой хувилбарыг сонгох юм.