Гэрэл зураг мянган үгийг орлох боломжтой гэдэг. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний АНУ-д хийж байгаа анхны айлчлалын үеэр нэгэн түүхэн гэрэл зураг төрлөө.
Өчигдөр Ши дарга Цахиурын хөндийн томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж оюуны өмчийн хамгаалалт, интернэт засаглал зэрэг олон асуудлаар ярилцсаны дараа АНУ болон Хятадын топ 30 захирлуудтай зургаа татуулжээ.
(Зураг дээр дарж томруулан үзэх боломжтой)
Форбс сэтгүүл энэ зурагт орсон хүмүүсийн удирддаг компаниудын зах зээлийн үнэлгээг гаргаад $2.5 их наяд гэж дүгнэсэн байна.
Хэн хэн энэ зурагт орсныг жагсаавал:
Нэгдүгээр эгнээ: Марк Зукерберг (Facebook), Лю Чяньдон (JD.com), Жон Чэмберс (Cisco), Жэк Ма (Alibaba), Жинни Рометти (IBM), БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Сатьяа Наделла (Microsoft), Лю Вэй (Хятадын интернэтийн зохицуулалт хариуцсан түшмэл), Тим Кук (Apple), Пони Ма (Tencent), Жэфф Безос (Amazon)
Нэгдүгээр эгнээний зах зээлийн нийлбэр үнэлгээ $2.1 их наяд
Хоёрдугаар эгнээ: Жан Чаоянь (Sohu), Лиза Сю (AMD), Ян Янчинь (Lenovo), Харри Шум (Microsoft гүйцэтгэх дэд захирал), Стив Молленкоф (Qualcomm), Шион Кунли (CETC), Бриан Крзанич (Intel), Жоу Хон И (Qihoo360), Рэйд Хоффман (Linkedin), Као Гуовэй (Sina)
Хоёрдугаар эгнээний зах зээлийн нийлбэр үнэлгээ $266 тэрбум
Гуравдугаар эгнээ: Ли Жүн (Sugon), Чэн Вэй (Didi Kuaidi), Тьян Сунин (Broadband capital), Лю Лиехон (CEC), Жан Ячинь (Baidu), Жэрри Янг (Yahoo үүсгэн байгуулагч), Сүн Пишу (Inspur), Бриан Чески (Airbnb), Шэн Нанпэн (Sequoia Capital)
Гуравдугаар эгнээний зах зээлийн нийлбэр үнэлгээ $78 тэрбум
Эх сурвалж: Forbes
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!