Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын удирдлагууд манай хотод албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд ирсэн Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга ноён Квон Сүнгёнь төлөөлөгчдийн хамт нийслэлийн Онцгой байдлын газарт зочиллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр болон бусад удирдлагууд хүлээн авсан уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллалааг эрчимжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт талуудын дарга нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичигт:
Сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр талын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас БНСУ-д гамшгийн аюулаас авран хамгаалах, гал түймэр унтраах чиглэлээр туршлага солилцох сургалт дадлагад 200 гаруй аврагч гал сөнөөгчид хамрагдсан байна.
Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга Квон Сүнгёнь БНСУ-ын Галын холбооноос нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагаанд ашиглах түргэн тусламжийн дөрвөн автомашин олгосныг гардуулан өглөө гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!