Уншиж байна ...

ЗАСГИЙН ГАЗАР

11 жилийн өмнө
2013/12/04
11 жилийн өмнө
Зураг
2013 оны 12 сарын 4
ССАЖЯам Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгаа бөгөөд уг хуулийн төслийг салбарынхандаа танилцуулах, санаа бодлыг нь сонсох, тусгах, харилцан санал солилцох зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Зураг
2013 оны 12 сарын 3
Шанхайн хамтын ажилллгааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.
Зураг
2013 оны 11 сарын 30
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Засгийн газарт чиглэл өгсөн 178 дугаар зарлиг гаргасан юм. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хот, суурин газрын иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт уг зарлигаар чиглэл болгожээ.
Зураг
2013 оны 11 сарын 30
Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа.
Зураг
2013 оны 11 сарын 30
Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцээд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, татварын болон аж ахуйн нэгжийн хүсэлт, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн нэр бүхий таван компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Зураг
2013 оны 11 сарын 29
Замын цагдаа нар ирэх даваа гарагаас эхлэн зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохоо болино. Тэд ажил үүргээ гүйцэтгэх үедээ тусгай зориулалтын уншигч, хэвлэгчийг ашиглан, зөрчил гаргасан жолоочид газар дээр нь торгуулийн хуудас хэвлэж өгнө.
Зураг
2013 оны 11 сарын 28
Ерөнхий сайдын пүрэв гариг бүр сэтгүүлчидтэй уулздаг 30 минутын мэдээллийн цаг боллоо. Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт хийсэн онцлог ажлуудаа уламжлал ёсоор танилцуулсан юм. Тухайлбал Баянголын аманд шинээр ашиглалтад орох гэж буй “Буман Өлзий” хорооллын бүтээн байгуулалт мөн Шинэчлэлийн Засгийн газраас тодруулж буй “Шинэчлэлийн баатрууд”-аар тодорсон дөрвөн хүнтэй өчигдөр оройн зоог барьсан талаар ярьсан юм. /Шинэчлэлийн баатруудын талаарх мэдээллийг Энэ тухай хэсгээс уншина уу/
Зураг
2013 оны 11 сарын 28
Санаачилсан ажил, бүтээсэн амжилтаараа үлгэр жишээ болж буй “Шинэчлэлийн баатрууд”-тай Ерөнхий сайд Н.Алтанхуяг оройн зоог барьж, ажил үйлсийнх нь талаар ярилцлаа.
Зураг
2013 оны 11 сарын 28
Монгол-Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны 17 дугаар хуралдаан энэ сарын 26-27-ны өдрүүдэд Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Зураг
2013 оны 11 сарын 27
Төр бүх эрх мэдлийг атгаад суугаад байх тусам хүнд сурталждаг. Иймд хувийн хэвшлийнхэн хийж чадах ажил үйлчилгээ бүхнийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх замаар бизнест ээлтэй орчин бүрдүүлж, төрийн үйлчилгээг чанаржуулахыг Шинэчлэлийн Засгийн газар тэргүүн зорилтоо болгож байна.
Зураг
2013 оны 11 сарын 25
Бизнес эрхлэгчдийн анхааралд! Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зөвшөөрлийн шинэчлэлийн ажлын хүрээнд дараах уулзалт, хэлэлцүүлгийг Иргэдэд нээлттэйгээр зохион байгуулах гэж байна. Үүнд:
Зураг
2013 оны 11 сарын 25
Төрийн ордноо хоёр өдөр хуралдах энэ чуулганд хот, хөдөөгийн 800 гаруй төлөөлөгч оролцож байна. Манай улсын хүн амын 49 хувийг эзэлдэг 1,4 сая эрчүүдэд чиглэсэн төрийн бодлого дутаж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг. Тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын асуудлаар энэ бүлэгт хандсан бодлого хэрэгтэй.
Зураг
2013 оны 11 сарын 23
-Засгийн газрын ээлжит хуралдааны мэдээ- Олон улсын нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс өнгөрсөн 10 дугаар сарын 12-нд нэгдсэн. Энэ хүрээнд Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм хамтран хэрэгжүүлэх “Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжиж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэгт даалгалаа.
Зураг
2013 оны 11 сарын 23
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссийн ээлжит XVII хуралдаан энэ сарын 26, 27-нд Москва хотноо болно. Энэ удаагийн хуралдаанаар өмнөх хуралдааны шийдвэрийн биелэлт, Монгол Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Зураг
2013 оны 11 сарын 23
Манай улсад 30 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа гэсэн статистик байна. Улсын хэмжээнд 6 тусгай сургуульд 1700 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Энэ хүүхдүүд ердийн хүүхдүүдтэй харьцуулахад өвчлөмтгий, бие сул байдаг тул шим тэжээл сайтай хоол хүнс, сайн асаргаа, эрүүл орчин, тусгай эм тариа шаарддаг. Байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүүхдээ асардгаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Иймд тухайн өрх амьжиргааны түвшин доройтох эрсдэлд өртөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор зарим тусламж, хөнгөлөлтүүд нэмэгдсэн тул олгох журам, зарим зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх” журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд тогтоол гаргалаа.
11 жилийн өмнө
2013/12/04
11 жилийн өмнө