ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зарлалаа

President.mn
2013 оны 12 сарын 4
iKon.MN
Иргэний танхим, Засгийн газрын ордон

ССАЖЯам  Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгаа бөгөөд уг хуулийн төслийг  салбарынхандаа танилцуулах,  санаа бодлыг нь сонсох, тусгах,  харилцан санал солилцох зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. 

Хэлэлцүүлгийг энэ сарын 9-ний өдрийн 14.00 цагт Монгол  Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэргэдэх Иргэний танхимд хийнэ. Уг хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн төлөөллөгчдийг энэ сарын 5-ны өдрийн 12.00 цаг хүртэл  ССАЖЯамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 213 тоотод бүртгэж байна. 

 Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхантай 99043129, ажлын 311174 дугаарын утас болон  tsgerelsaikhan@yahoo.com цахим хаягаар холбогдоно уу. 

Жич: Хэлэлцүүлэгт ирэхдээ албаны хувцастай, иргэний үнэмлэхтэйгээ хүрэлцэн ирнэ.